Баасан, 11 сар 25, 2022
Бусад

    IHC ба Rio Major 2022

    IHC ба  Rio Major энэ бичвэр нь hltv.com дээр гарсан Major-оролцох багуудын нэг Монгол улсын IHC багийн тухай бичсэнийг орчуулан хүргэж байна. 

    APAC (Asian Pacific  Region) бүсийн шилдэг, Монголын IHC баг хоёр дахь удаагаа Major-т шалгарсан ч, HLTV-ээс гаргасан түвшингээр доороосоо хоёрт зогсож байгаа тэд Legends шатанд хүрэх нь юу л бол.

    IHC баг нь оны эхээр Антверп хотод болсон PGL Major-д шалгарснаар CS:GO-ийн (аваргын тэмцээн) Major-т оролцох болзол хангасан Монголын анхны баг болжээ. Тэд Антверпийн тайзнаа өрсөлдөхдөө Renegades багийг ялж, Complexity болон Imperial багуудад ойрхон ялагдаж, 1:3-ын харьцаатайгаар Challenger шатнаас хасагдсан ньтийм ч урам хугарах зүйл биш юм.  Азийн тэмцээнүүдэд шилдэг байр эзэлж, Азийн RMR (Regional Major Ranking)-н сүүлийн хоёр тэмцээнд түрүүлсэн зэрэг нь тэднийг бүсийн хамгийн хүчирхэг багуудын нэг болгосон.

    Major-т оролцож байсан дөрвөн тоглогч, шинэ тоглогч-AWPer ‘Annihilation’ Н.Түвшинтөгс гэсэн бүрэлдэхүүн байгаа нь энэ баг CS: GO төрлийн том тэмцээний туршлага бага, Major тэмцээний туршлага бүүр бага гэдгийг харуулж байна. Зөвхөн ‘kabal’ Б.Бат-Энх 2016 оноос, багийн бусад тоглогчид 2019 оноос хойш HLTV-ийн тамирчдын бүртгэлд орсон гэж үздэг. Цаашилбал, тэдний хувьд Азийн бүсээс гарч тоглосон тэмцээн цөөхөн, олон улсын тэмцээнд дээгүүр өрсөлдөж байсан нь бүүр ч цөөхөн.  

    Бүс нутгийн ноёрхлын төлөө IHC ба Rio Major

    IHC нь TYLOO, Rare Atom, Wings Up зэрэг багуудын хамт Азийн тэмцээнүүдэд сүүлийн үед тогтмол тулалдаж, APAC бүсийн шилдэг багуудын нэг гэдгээ тууштай бататгаж байна. Антверпаас хойш IHC нь HLTV-ийн арга хэмжээнд эхний хоёрт шалгарч чадаагүй ч Ази тивийн хамгийн шилдэг нь болохын төлөө хичээсээр байна.

    Энэ оны зургадугаар сард болсон MESA Pro Series үндэсний тэмцээнд ялалт байгуулсан ч Азийн RMR-д ялах хүртлээ бүсийн тэмцээнд түрүүлээгүй. Гэхдээ Азийн RMR-ыг нэг ч газрын зураг алдалгүй тэргүүлж,  APAC бүсийн түүхэнд цагтаа ноёрхож байсан Gryahound багийг төгсгөлийн тоглолтод ялсан нь баг нэлээд сайн бэлтгэлтэйг харуулж байна. 

    IHC ба Rio Major

    Европ маягийн тоглолттой Азийн баг

    IHC ба Rio Major

    Дээд түвшний LAN тэмцээнд Монголын баг оролцож байгаа нь өөрөө өвөрмөц. The Mongolz баг 2016 онд IEM Taipei-д болсон Азийн Minor-т аваргалсан, олон улсын ганц хоёр томоохон LAN тэмцээнд оролцож байсан гэхээс өөр дурдчихмаар амжилтгүй Монгол улсын CS: GO нь олон улсын түвшинд авч үзэхэд доогуур үзүүлэлттэй. Доогуур үзүүлэлттэй улс, бүсээс гайхалтайгаар ялалтанд хүрж, дэлхийн шилдгүүдийн эсрэг өөрсдийн ямар байгаагаа сорьж үзэх боломж олдож, өөрсдийгөө олон түмэнд таниулж байгаа нь л чухал. 

    Major-т хоёр гайхамшигт ялалтыг үзүүлсэн IHC-ийн тоглолтын байдал нь тэднийг мэргэжлийн түвшинд хүрсэн гэдгийг тодорхой харууллаа. Монголчуудын баг Европын багуудын адил тоглолтын тусгай аргачлалтай, хяналттай байгаа нь Азийн багуудын хурдтай, задгай тоглодог аргаас тэс өөр. Counter-Strike-ийн олон мянган шүтэн бишрэгчдийн дунд Азиас TYLOO танигдаж байсан бол, IHC баг жил ирэх тусам зам мөрөө өөрөөр гаргасаар байна.  

    IHC-ийн CT (Counter Terrorist) тал нь тоглолтын нөхцлөөс шалтгаалан довтолгоог түрэмгий маягаар эсвэл бүүр идэвхигүй байдлаар хийх чадвар, олон төрлийн довтолгоо, галлах тактик зэрэг өөрийн гэсэн тоглолтын арга технологитой CS-ийн бат бөх суурь дээр хийгдсэн. Тэднийг бүсийнхээ бусад тоглогчдоос ялгах хамгаалалтынарга нь тоглолтын дунд хийх тактик юм. IHC тоглолтонд хүнээ алдахдаа ихэвчлэн шийдвэр гаргах, тоглолтын явцыг эргүүлэхдээ буруу үйлдэл хийдэг. 

    IHC ба Rio Major 2022 neQpYF7Dnrw6rtJHmtUREL

    IHC-ийн террор тал нь нөгөө талтайгаа (CT) адил биш ч, эсрэг багийн хувьд “аюултай”. Тэдний тоглолтын арга нь Европын багууд шиг бат бэх биш ч ‘⁠bLitz’ Б.Гаридмагнай, түүний багийнхан байрлал, солилцооны үед зөв цагтаа, зөв гүйцэтгэлийг хийдэг.

    IHC-г үзэж байхад хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь TYLOO-той адил өндөр түвшний механик ур чадвар юм. Азийн RMR-ийн хамгийн өндөр үнэлгээтэй хоёр тоглогчид,  1.33 болон 1.32 үнэлгээтэй ‘⁠bLitz’ Б.Гаридмагнай, ‘sk0R⁠’ Б. Тэнгис нар тэднийд байна. Залуухан AWPer, ‘Annihilation’ Н.Түвшинтөгс оноогоороо шилдгүүдийн эгнээ рүү дөхсөөр байгаа бол, ‘kabal’ Б.Бат-Энх өөрийн тоглолтын өвөрмөц ялгаатай байдлаа хадгалсаар л байна. Тоглолтын Европ хэлбэр, үнэхээр гайхалтай  механик түвшин нь IHC-ийг ямар ч багийн хувьд аюултай өрсөлдөгч болгож байна. 

    LAN тэмцээнд бүхнийг орвонгоор нь эргүүлэхийг хичээж байна. 

    IHC ба Rio Major

    Монгол Улсаа төлөөлөх нь IHC-ийн хувьд хамгийн том түлхэц. ‘…Монгол улсаас оролцож буй анхны баг гэдэг нь үнэхээр гайхалтай. Одоо бид илүү сайн тоглохыг хүсч байна. Бид илүү ихийг хүсч байна’ гэж AWP-er байсан ‘⁠nin9⁠’ Г.Есөнтөмөр Антверпийн Major-т шалгарсан үед өгсөн ярилцлагаас л харагдана. 

    Удахгүй болох Rio Major нь IHC-д улс орон, бүс нутгийнхаа нэр хүндийг өсгөх дахин нэг боломжийг олгож байгаа төдийгүй, CS-ийн дээд зэрэглэлд орох боломжийг олгоно. APAC бүсийн багуудад дэлхийн шилдэг 20 багийн эсрэг өөрсдийгөө сорих боломж маш цөөхөн олддог; туршлага, ур чадвар, дадлага эзэмшихээр Европын багуудын эсрэг үргэлж 100 ping-тэйгээр online тоглож, сүүлийн тоглолт дээрээ шалгаруулалтад тэнцэж чадсанаа харуулсан билээ. Монголын багууд заримдаа Ази тивдээ ч гэсэн өндөр хоцрогдолтойгоор тоглодог нь шударга биш юм, гэхдээ IHC энэ удаа ямар ч илүү хүндрэлгүйгээр LAN тэмцээнд тоглож байгаа нь тэдэнд ашигтай байх болно.

    Жижиг бүсээс ирсэн гэдэг утгаараа IHC-ийн хувьд хүлээлт бага, гэхдээ  Антверпийн тэмцээний үеэр оноогоор биш, газрыг зургаар ялалт байгуулж байсныг санах хэрэгтэй. Rio-гийн тоглолтод тэд амжилтаа улам ахиулах нь л илүү бодитой байх болов уу. Гэхдээ Major-т ирэхээсээ өмнө бэлтгэл сургуулилтаа сайн хийж, ур чадвараа дээшлүүлсэн бол Монгол баг анх удаагаа Швецарийн системээр тоглох шатыг давж, дахин түүх бүтээх үүд хаалга нээлттэй. Тийм боломж, амжилт тэдний хувьд маш бага. Европынхны парти болдог Major Legends Stage-д гайхалтай чадварлаг тоглогчид, мэргэжлийн өндөр түвшний тоглолтоороо санаанд оромгүй ялалтад хүрч чадах битүү морь бол IHC баг. 

    IHC ба Rio Major

    ЭХ СУРВАЛЖ:hltv.org
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу