Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    IHC баг Renegades багийг хожиж, PGL Major 2022-т орох эрхээ авлаа.

    Монгол улсын Team IHC баг Asia-Pacific RMR тэмцээнд Австрали улсын Renegades багийг хожиж, Белги улсын Антверп-д болох Мажорт орох эрхээ авлаа.

    Major тэмцээний эрхийн төлөөх Asia-Pacific RMR (Regional Major Ranking) шат нь Румын улсын нийслэл Бухарест хотод энэ сарын 15-16 хооронд зохиогдон, Монгол улсын Team IHC баг, Хятад улсын Tyloo,Австрали улсын Looking For Org болон Renegades багууд Major тэмцээний хоёр эрхийн төлөө өрсөлдлөө.  

    Монгол улсын Team IHC баг эхний өдрийн тоглолтод Хятад улсын Tyloo багийг 2:0 онооны харьцаатай, дараагийн тоглолтод Австрали улсын Renegades багийг хожиж, Мажорт орох эрхээ авлаа.

    IHC баг, түүний бүрэлдэхүүн:

    • Б.Гарьдмагнай “bLitz”
    • Б.Бат-Энх “kabal”
    • Г.Есөнтөмөр “nin9”
    • М.Содбаяр “Techno”
    • Б.Тэнгис “sk0R”
    • Б.Баатархүү “Bart4k”
    • Б.Эрдэнэдалай “maaRaa”

    Тус тэмцээн нь GSL формат буюу BO3, double elimination зарчмаар явагдаж, хоёр хожил авсан баг Major шатанд шалгарч CS:GO тоглоомонд өөрийн стикерийг мөнхөлнө.

    Энэхүү тэмцээнийг META зүгээс community cast эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж, хоёр өдрийн тоглолтоор нийт 120 гаруй мянган хүн үзжээ. 

    Монгол улсын Team IHC баг эхний өдрийн тоглолтод Хятад улсын Tyloo багийг 2:0 онооны харьцаатай, дараагийн тоглолтод Австрали улсын Renegades багийг хожиж, Мажорт орох эрхээ авлаа.

    2022 оны Ази, Номхон далайн бүсийн тэмцээний шагналын сан нь:

    • 1-р байр – $5,000 Белги улсын Антверп хотод болох Мажорт орох эрх
    • 2-р байр – $2,500 Белги улсын Антверп хотод болох Мажорт орох эрх
    • 3-р байр – $1,500.
    • 4-р байр – $1,000.

    PGL Major тэмцээн Белги улсын Антверп хотод 3 шаттайгаар

    Challenger шат: 5-р сарын 9-12

    Legends шат: 5-р сарын 14-17

    Аваргуудын шат: 5-р сарын 19-22 нд тус тус зохиогдоно. Европын RMR шалгаруулалтаас 16 баг, Америкийн RMR  шалгаруулалтаас 6 баг, Ази Номхон далайн RMR шалгаруулалтаас 2 баг шалгарч, эдгээр шилдэгүүд аваргын төлөө өрсөлдөнө. 

    PGL Major Antwerp 2022 тэмцээний шагналын сан:

    • 1-р байр – $500,000 
    • 2-р байр – $150,000 
    • 3-4р байр – $70,000
    • 5-8-р байр – $35,000
    • 9-16-р байр – $8,750

    Team IHC баг энэ оны 3-р сард Checkmate нэрээ өөрчлөн Team IHC болж 2022.03.05-нд болсон ARD MESA League-т нэгдүгээр байранд, 2022.03.26-нд болсон BLAST PREMIER цувралын Зүүн Өмнөд Азийн шалгаруулалтад хоёрдугаар байранд, Jig Jug-аас зохиосон тэмцээнд шалгарч байсан амжилттай. 

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу