Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    IHC багийн стикер, ер нь стикер гэж юу вэ?

    IHC багийн стикер, бусад тамирчдын стикерийн тухай, ер нь стикер гэж юу вэ, яагаад CSGO-ийн тамирчинд стикер чухал вэ гэдэг талаар бичиж байна. 

    5-р сарын 9-нд Бельгийн Антверп хотод 2022 оны анхны CS:GO Major тэмцээн эхэлнэ. Major тэмцээний уламжлал ёсоор энэхүү тоглоомыг хөгжүүлэгч Valve тоглогчдын гарын үсэг, багийн лого бүхий стикер гаргажээ.

    Тийм учраас энэхүү тэмцээнд оролцож байгаа нийт тамирчид, тэр дундаа IHC багийн стикер, багийн тамирчдын стикер гэж гарлаа. 

    Тийм учраас энэхүү тэмцээнд оролцож байгаа нийт тамирчид, тэр дундаа IHC багийн стикер, багийн тамирчдын стикер гэж гарлаа. 

    Видео тоглоомонд skin гэдэг системийг 2013 нэвтрүүлсэнээс хойш CS:GO-ийн хувьд өөрийн гэсэн sticker-ийг нэвтрүүлж иржээ. Арьс гэж орчуулж болох ч ихэвчлэн скин гэж дуудлагаар нь нэрлэдэг. Скинийг худалдан авч өөрийн зэвсэгээ улам хүчтэй харагдуулахаар тоноглож, аватараа гоёмсог болгож, өөрийн дуртай баатраа өөрийн хүссэнээр хувцаслах зэргээр хэрэглэхээс гадна арилжаанд оруулж үнэлэн, үүнээс тоглоом хөгжүүлэгч ч бас тодорхой хэмжээний орлого олдог.

    Харин CS:GO-д энэхүү системээ стикер гэж нэрлэдэг. Стикер гэдэг нь тухайн багийн лого, тамирчны гарын үсэг бүхий дижитал “наалт” юм. CS:GO тамирчдын хувьд Маjor тэмцээнд оролцох эрх авна гэдэг нь “дэлхийн аваргын тэмцээн”-д орох эрх авсантай адил. 

    Харин баг тамирчид өөрийн лого, гарын үсэг тоглогчийн нэр бүхий стикертэй байгаа нь тэднийг Major-т (дэлхийн аваргын тэмцээнд) оролцож байсныг илэрхийлнэ. 

    Steam платформ дээр өөрийн данстай тоглогч стикерийг худалдан авч, эсвэл “унагаж” авдаг. Тухайн тоглогч авсан стикерээ өөрийн зэвсэг дээр байрлуулдаг. Ингэснээр тоглогчийн тоглолтын чанарт нөлөөлөхгүй ч Жишээлбэл буу нь их гоёмсог харагдаж, түүгээрээ гангардаг ажээ. Зарим нь тэрхүү стикерээ тоглоомын зах зээл дээр арилжиж, солилцож, ирээдүйд бүр үнэ хүрэх өрөнгө оруулалтын хэлбэр болж, зарим нь бүр цуглуулгандаа хадгалж, яваандаа ховор стикерүүд нь бидний төсөөлж мэдэхгүй үнэд хүрдэг байна. Стикер, скинд тогтсон үнэ байдаггүй ч, үнэ цэнийг ховор, элэгдэл, эрэлт хэрэгцээ, өвөрмөц байдал зэрэг хэд хэдэн хүчин зүйлээр тодорхойлдог. Ирээдүйд үнэ нь өснө гэж найдаж, үнэ нь буурсан скинд хөрөнгө оруулалт хийж, зарж, ашиг олох боломжтой.

    2021 онд PGL Stockholm Major-т  эхний наймд шалгарсан багийн стикерийг зориулан зориулан гаргаж байсан бол энэ удаагийн Major тэмцээний онцлог нь “PGL Antwerp Major”-д оролцсон бүх 120 тоглогчдод зориулж стикерийг бүтээжээ. 

    IHC багийн стикер

    PGL Antwerp Major-т  стикерийг CS:GO доторх Багийн Стикер Капсул эсвэл Тоглогчийн Гарын үсэг бүхий Капсулаар дамжуулан авах боломжтой. Тэдгээр нь цаасан, солонгорсон, алтан, энэ жилээс эхлэн  гялтгар өнгөтэй болсон.  Тэмцээн дууссаны дараа Valve Ялагчдын гарын үсгийг агуулсан Аваргуудын капсулыг нэмж оруулна гэж мэдэгдлээ. 

    2019 онд Австрали улсын Grayhound баг Катовиц хотод болсон Маjor тэмцээнд оролцож багийн тамирчин Г.Эрдэнэцогт “erkast” стикертэй болж байсан. 

    IHC багийн стикер, ер нь стикер гэж юу вэ? IMG 6195

    Энэ удаагийн Major тэмцээнд Монгол улсын IHC esports баг оролцож, Монголын баг, Монголын тамирчны стикертэй болсон түүхэн үйл явдал билээ. IHC багийн тамирчид багийн логоноос гадна, өөрийн гарын үсэг тамирчны нэр бүхий стикертэй болж, эдгээр нь аль хэдийн арилжаалагдаж эхэлсэн. NKT багийн тамирчин Б.Ган-Эрдэнэ “dobu” Монгол тамирчдын стикер гарсаны дараа өөрийн Youtube  суваг дээр стикерийн талаар тайлбарлаж, нэлээд хэдэн стикер “унагаж” авсаны дотор Монголын тамирчид “kabal”, “nin9” “sk0R” нарын стикер байлаа. 

    IHC багийнхан Азийн Regional Major Ranking (RMR) шатны тэмцээнээс Хятад улсын Tyloo, Австрали улсын Renegades багийг хожсоноор Бельги улсын Антвэрп хотод 2022 оны 5-р сарын 9-нд эхлэх PGL CS:GO Major Antwerp-т оролцох эрхээ авсан билээ.

    IHC багийн стикер бүхий тамирчид:

    • kabal Батбаярын Бат-Энх
    • bLitz Бямбасүрэн Гарьдмагнай
    • sk0R Батжаргалын Тэнгис
    • Techno4K Мөнхболд Содбаяр
    • nin9 Гантулгын Есөнтөмөр
    • maaRaa  Эрдэнэдалай Баянбат (дасгалжуулагч)

    Тоглолтыг 

    Meta зүгээс community cast эрхтэйгээр мэргэжлийн тоглогч нарын хамт өөрийн Youtube сувгаар шууд дамжуулан хүргэнэ.

    Community cast talents:

    – Хатанболд “KEi” Батбаяр

    – Эрдэнэцогт “erkaSt” Гантулга /discord from US/

    – Энхтайван “machinegun” Лхагва

    – Ган-Эрдэнэ “dobu” Батболд

    – Түвшинтөгс “annihilation” Нямдорж

    – Тэнгис “rate” Болдбаатар

    www.youtube.com/metamn

    Юнивишнийн UNISPORTS 𝟔𝟎𝟖-р сувгаар Монгол улсаа төлөөлөн өрсөлдөж буй Team IHC болон бусад дэлхийн шилдэг багуудын гал гарсан тоглолтуудыг OZEN TV -н мэргэжлийн тайлбартайгаар 608 сувгаар тус тус нэвтрүүлнэ.

    Нэг сая долларын шагналын сантай Мajor тэмцээнд Монгол улсын IHC esports, Дани улсын Heroic, Copenhagen Flames, Astralis, Герман улсын BIG, G2, АНУ-ын Cloud 9, Faze Clan, MiBR, Швед улсын Ninjas in Pajamas, Украйн улсын Navi, Финланд улсын Ence, Бразил улсын Furia, Imperial esports, Орос улсын Forze, Франц улсын team Vitality, Косово улсын Bad news eagles багууд Challenger түвшинд тоглоно.

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу