Мягмар, 12 сар 7, 2021
top banner

IESF World Championship-д Монгол улсаас Lilgun, Renewal багууд оролцоно

Олон улсын испортын холбоо буюу IESF-ээс жил болгон зохион байгуулдаг IESF World Championship тэмцээний 13 дахь удаагийн тэмцээн Израйлын Эйлат хотод зохион байгуулагдах билээ. Өмнө жилийн тэмцээн цар тахлын улмаас хойшлогдож энэ жил Израйл улсад LAN хэлбэрээр зохион байгуулагдахаар болсон. Энэ жил CS:GO, DOTA2, eFootball, Tekken төрлүүдээр дэлхийн аварга нь зохион байгуулагдах бөгөөд Монгол улс бүх төрөлд нь оролцохоор мэдүүлгээ илгээсэн.

Сонгон шалгаруулалтыг MESA Pro Series Finals тэмцээний ялагчийг явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд улирлын турш хүчтэй өрсөлдсөн багуудаас DOTA2 төрөлд Lilgun, CS:GO төрөлд Renewal аваргалж Монгол улсыг төлөөлөх эрхтэй болсон. eFootball, Tekken төрлүүдэд ч бүх хүмүүст боломж олгож Prowave тэмцээнийг MESA-ийн зүгээс зохион байгуулсан.

Харин Израйл улс цар тахлын улмаас тоотой хэмжээний багууд, оролцогчдыг хүлээж авна гэдгээ мэдэгдсэнээр DOTA2-оос бусад төрөлд манай тамирчид бүсийн сонгон шалгаруулалтыг онлайнаар давах ёстой болсон юм. Ингээд CS:GO төрөлд Renewal баг Хонг Конг болон Тайваны багуудтай өрсөлдөж 2:0-ээр хоёр ялалтыг авсанаар Израйлыг зорих эрхээ баталгаажуулсан байна. Харин eFootball төрөлд өрсөлдсөн Баярсайхан ялагдал хүлээж тэмцээнийг зорих боломжгүй болжээ. Үлдсэн төрөл болох Tekken-ийн төрөлд Redsun гэх оролцогч Монгол улсыг төлөөлсөн ч заасан цагаас хоцорч, улмаар Ps4-оо бэлдэхээ мартсан гэдэг шалтгаанаар зохион байгуулагчид манай оролцогчийг шууд хассан байна.

IESF World Championship – EILAT 2021 тэмцээн энэ оны 11 сарын 14-19 өдрүүдэд Израйлын Эйлат хотноо LAN байдлаар явагдах юм. Израйл улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 17-т жагсдаг, вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж маскаа авсан улс билээ.

Нэмж дурдахад тус тэмцээнд Lilgun, Renewal багууд Team Mongolia нэрийн дор, Монгол улсын далбаан дор оролцох юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img