Даваа, 1-р сар 30, 2023
Бусад

    IESF 2022-т Монгол багуудын оролцоо

    IESF 2022 бол Олон Улсын Электрон Спортын Холбооноос (International Electronic Sports Association) жил бүр гишүүн орнуудын дунд зохион байгуулдаг Дэлхийн Аваргын тэмцээн билээ.

    Арван дөрөв дэх удаагийн IESF 2022 дэлхийн аваргын тоглолтууд Индонез улсын Бали арал дээр 12 сарын 1-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн IESF 2022 нь CS: GO эрэгтэй, CS: GO эмэгтэй, MBLL, Dota 2, PUBGM, Tekken 7, efootbal 2023 төрлүүдээр дэлхийн 106 орноос 600 гаруй тамирчид өрсөлдлөө. Монгол Улсыг төлөөлж CS:GO төрлөөр Team IHC, eFootball төрлөөр нар оролцлоо.

    IESF 2022 CS: GO

    Group Stage-ийн тоглолтод  Team IHC (12 сарын 2-ноос) Испани, Бангладеш, Өмнөд Африк зэрэг багуудтай тоглож 5 дараалан ялалт байгууллаа. Харин Play-in шатны сүүлийн тоглолтыг Румын улсын шигшээ багтай хийж, Dust2 /16:11/, Nuke /16:14/ map дээр 2-0 харьцаатайгаар хожлоо. Ингэснээр 31 орны багууд өрсөлдсөн Offline Qualifier шатыг 6-0 үзүүлэлттэйгээр хэсгээс гарч IESF World Esports Championship 2022 үндсэн тэмцээнд орох эрхээ авчээ.

    Play In шатны тоглолт 8 орны шилдэг багууд өрсөлдөж, эхний учраа

    • Вьетнамын улсын шигшээ багийг (Dust2 /16:6/, Ancient /16:9/) 2:0
    • Германы улсын шигшээ баг бол энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэдий ч (Dust2/10:16/) оноогоор ялагдаж, дараагийн хоёр map дээр (Inferno/16:14/, Mirage/16:14/) оноогоор дараалан comeback хийж гайхалтай ялалтыг байгуулан, UPPER BRACKET-ийн финалд өрсөлдөх эрхийг авсан.
    • Team IESF нэрийн доор тоглож буй Оросын тамирчдын эсрэг өөрсдийн сонгосон Mirage map дээр ялагдаж тоглолтоо сул эхлүүлсэн ч, яван чангарсаар (Inferno /19:17/, Dust /16:10/)  оноогоор хожлоо.

    Grand Final

    Нэг ч хожигдолгүй явсаар аваргын төлөөх тоглолтод 2021 оны аварга Умард Македон улсын шигшээ багтай өрсөлдөж 3:1 харьцаатай ялагдаж IESF 2022 CS: GO төрөлд 2-р байранд орсноор 30’000$-ын эзэд боллоо.

    100’000 долларын шагналын сантай IESF 2022 CS: GO төрөлд Умард Македон улсын шигшээ баг хоёр дахь жилдээ аваргалж 50’000$-ын шагнал авчээ.

    eFootball-ийн тамирчин “madking” эхний тоглолтоо Эквадорын тамирчинтай хийж ялагдал хүлээсэн ба түүнийг дахин хоёр тоглолт хүлээж байна. (MESA хуудаснаас энэ мэдээг авлаа.)

    IESF 2022
    Credit: MESA

    IESF 2022 Дэлхийн аваргын тэмцээний ялагчдыг танилцуулбал:

    CS: GO төрлөөр

    1-р байр Умар Македон улсын баг

    2-р байр Монгол улсын баг

    3-р байр IESF баг

    PUBG Mobile төрлөөр

    1-р байр Казакстан улсын баг

    2-р байр Брунэй улсын баг

    3-р байр Иордан улсын баг

    Tekken 7 төрлөөр

    1-р байр Солонгос улсын баг

    2-р байр Кувэйт улсын баг

    3-р байр Итали улсын баг

    MLBB (Mobile Legends: Ban Ban) төрлөөр

    1-р байр Индонез улсын баг

    2-р байр Филлипин улсын баг

    3-р байр Камбож улсын баг

    CS: GO /female/ төрлөөр

    1-р байр Польш улсын баг

    2-р байр Аргентин улсын баг

    3-р байр Индонез улсын баг

    Dota 2 төрлөөр

    1-р байр Индонез улсын баг

    2-р байр Филлипин улсын баг

    3-р байр Лаос улсын баг

    eFootball 2023 төрлөөр

    1-р байр Аргентин улсын баг

    2-р байр Индонез улсын баг

    IESF 2022-т Монгол багуудын оролцоо Screen Shot 2022 12 11 at 12.32.39 PM
    SS from IESF website

    Жич: Монголын Электрон Спортын Холбоо (MESA) “Цахим спортын Зуны Наадам ESF 2022”-ыг Pubg Mobile, Mobile Legends: Ban Ban, CS:GO, CS:GO/Female/, Dota2, eFootball, Tekken7 төрлүүдэд зохиож, түрүүлсэн багууд  IESF 2022 дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн Team Mongolia нэрэн дор өрсөлдөхөөр болсон билээ. Гэсэн хэдий ч дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулагчдын зүгээс шийдвэрүүдээ өөрчилж, бүсийн шалгаруулалтаас зөвхөн аваргалсан багийг оролцуулах шийдвэр гаргасан нь манай улсын тамирчид бүрэлдэхүүнээрээ оролцох боломжгүй болсон.

    Энэ талаар MESA-ийн зүгээс тайлбарлахдаа “IESF-ээс бүсийн сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг гаргаад манай баг тамирчид бүсийн сонгон шалгаруулалтад тоглосон. Сонгон шалгаруулалтаас PUBG Mobile төрөлд хоёрдугаар байранд орсон ч Азиас нэг баг явна гэсэн тул шалгараагүй. DOTA2 төрөлд нэг тоглолт хийж ялсан хэдий ч бусад бүсийн багуудтай хожсон хугацааг харна гээд мөн хасагдсан. CS: GO төрөлд манай баг ижил зарчмаар эрхээ авч чадаагүй боловч IESF-ээс манай багийг оролцуулах шийдвэр гэнэт гаргасан. Тиймээс eFootball, CS: GO төрлүүд шалгарч оролцох эрхээ авсан. Харин Tekken болон эмэгтэй CS: GO-д манай бүст сонгон шалгаруулалт явуулахгүй учраас шууд урихгүй гэсэн шийд өгсөн. Тамирчдаа явуулахаар олон удаагийн хүсэлт өгсөн ч татгалзсан хариу ирсэн” гэжээ. Харин IESF-ийн зүгээс “World Championship-ийн зорилго нь олон орон оролцуулах байсан, ирэх жилээс ийм логикгүй сонгон шалгаруулалт хийхгүй уучлаарай” гэжээ.

    Дэлхийн 123 орны цахим спортын байгууллагуудыг нэгтгэдэг нэр хүндтэй Холбооны хувьд улс бүрийн оролцоог нэмэгдүүлэх бүсийн шалгаруулалт хийх шийдвэрийг гаргасан ч, эхнээсээ зарлаж тохирсон дүрэм, журмаа өөрчилж байгаа нь гишүүн орнуудын цахим спортын байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, зохион байгуулагчид тамирчдын дунд үл ойлголцол бий болгож, зарим тохиолдолд бүүр тодорхойгүй байдал үүсгэж байна.

    Миний санаж байгаагаар 2021 оны тэмцээнд мөн л адил Монгол улсын багийг оролцуулахгүй шийдвэрийг гэнэт гаргаж байсан билээ.

    Тэмцээн зохион байгуулагчийн зүгээс дээрхи асуудалд анхаарал хандуулж дараагийн тэмцээнүүдийн журам, шалгаруулалтыг тодорхой болгох, гишүүн байгууллагуудад хүндэтгэлтэй хандах, гэнэтийн шийдвэр гаргах тал дээр анхаарах шаардлагатай байна.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу