IESF дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Индонез улсын Бали арал дээр 11.27-12.09-ний өдрүүдэд зохиогдоно.
IESF дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ойролцоогоор 120 орны тамирчид 500,000 долларын шагналын сантай энэ тэмцээний 7 төрөлд өрсөлдөх болно.

- CS:GO эрэгтэй
- CS:GO эмэгтэй
- Dota 2
- PUBG mobile
- Mobile legends: Bang Bang
- TEKKEN 7
- EFOOTBALL
MESA (Mongolian Esports Association) тэмцээнд оролцогчдыг шалгаруулах ESF2022 Summer Edition хэмээх дараагийн томоохон тэмцээнийг 5.29-ээс цахим орчинд, 6.17, 18, 19-ний өдрүүдэд спортын танхимд хийнэ. Одоогийн байдлаар бүртгэл явагдаж байна.
- CS:GO (эрэгтэй 32 баг)
- CS:GO (эмэгтэй 16 баг)
- Dota 2 (32 баг)
- PUBG mobile (16 баг)
- Mobile legends: Bang Bang (16 баг)
- TEKKEN 7 (32 тоглогч)
- EFOOTBALL (32 тоглогч)






IESF бол олон улсын цахим спортыг байгууллагуудыг нэгтгэдэг, 2008 онд есөн гишүүн орон үүсгэн байгуулсан. IESF нь одоогоор таван тивийн 111 гишүүн холбоодоос бүрдэж байна. IESF нь дэлхий даяар тогтвортой, хариуцлагатай цахим спортыг хөгжүүлж, нэгдсэн экосистемийг бүрдүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг. IESF Esports World Championship бол дэлхийн цахим спортын хамгийн том олон төрөлтөт тэмцээн юм.