Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

IEM Summer-д ази баг оролцох боломжгүй боллоо

IEM Summer 2021 буюу CS:GO-ийн ESL Pro Tour-ийн тэмцээн зарлагдлаа. Уг тэмцээн 6 сарын 3-13 хооронд явагдахаар зарлагдсан бөгөөд 16 багийн хооронд явагдахаар болсон байна. Тэмцээний сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 8-аас эхлэх бөгөөд гурван слотыг Европийн сонгон шалгаруулалтанд олгожээ.

IEM Summer-ийн нээлттэй сонгон шалгаруулалт нь хоёр удаа явагдах бөгөөд 4 сарын 8 болон тус сарын 19-20 өдрүүдэг явагдахаар товлогдоод байна. Харин тэмцээнд 8 баг хаалттай сонгон шалгаруулалтанд урилгаар оролцоно хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн. Хаалттай сонгон шалгаруулалт 4 сарын 28-нд эхлэх хуваарьтай байна.

Сонгон шалгаруулалтын хувьд зөвхөн Европийн бүст явагдах бөгөөд азид явагдахгүй учраас азийн багууд тэмцээнд оролцохгүй гэсэн үг. Тиймээс Монгол баг тус тэмцээнд сорилгод оролцох боломжгүй ажээ. Ийнхүү CS:GO-ийн гол тэмцээн зохион байгуулагчид дахин нэг удаа азийн бүсийн багуудад боломж олгосонгүй. Энэ нь эргээд азийн багуудыг европийн бүс рүү нүүх шаардлагатайг сануулсан үйл явдал болов.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img