Бямба, 10 сар 23, 2021
top banner

IEM Fall бүх бүсийн тэмцээнүүдийн хуваарь гарлаа

PGL Stockholm Major тэмцээн эхлэхэд сар гаруйн хугацаа л үлдээд байгаа билээ. Анх зарлагдаж байсны дагуу 10 сарын эхний 7 хоногт бүсийн сонгон шалгаруулалт явагдах байсан. Тэгвэл өчигдөр ESL-ийн зүгээс IEM Fall улирал буюу major-ийн үндсэн бүсийн шалгаруулалт тэмцээнүүдийн тоглолтын хуваарийг зарлалаа.

Азийн бүст Монголоос Checkmate баг, олон улсын тодотголтой Монгол хоёр тоглогчийг агуулсан NKT багууд Хятадын Tyloo, ViCi багуудтай өрсөлдөх хуваарьтай байгаа. Тэгвэл эхний учраагаар Team NKT баг Vici-тэй таарсан бол Checkmate баг Tyloo-тай тоглохоор болжээ. Дөрвөн багийн учраа тоглолт double elimination зарчмаар явагдаж аварга нь тодорно. Эхний хоёр байранд орсон багууд оноо авах бөгөөд Checkmate, NKT багуудын хувьд өмнөх тэмцээнд оноо авч чадаагүй учраас энэ удаад заавал хамтдаа эхний хоёр байрыг эзэлж байж аль нэг нь major тэмцээний эрхийг авах ёстой байлаа. Гэвч хачирхалтай нь гэнэт дүрмийг 9 сарын 16-ны өдөр өөрчилж оролцож байгаа 4 багт бүгдэнд нь оноо өгөх болсоноор Tyloo, Vici багуудын аль нэг нь оролцох нь тодорхой болсон. Азийн шатны тоглолтуудаас NKT vs Vici нь 10 сарын 5-нд 19:00 цагаас явагдах бол Tyloo vs Checkmate 10 сарын 6-нд 19:00 цагаас явагдах ажээ.

Бусад бүсийн хувьд 9 сарын 29-өөс эхэлж байгаа ба азийг бодвол харьцангуй олон багтайгаар явагдаж байна. Европын бүст гэхэд 24 баг үндсэн шатанд тоглож байгаа нь азийн шатнаас 6 дахин их тоо юм. Мөн багууд 4 хэсэгт 6-аараа хуваагдаж тойргоор тоглоно. Тэгэхээр нэг багт дор хаяж 5 тоглолтын боломж байна. Гэтэл азийн бүсээс олон баг шалгаруулалтын гадна үлдэж, 4-хөн баг хоёр л боломжтойгоор тоглолтуудаа хийж нэг слотыг л Major-оос авах юм. Харин CIS бүсэд 12 баг, Хойд Америкт 12 баг, Өмнөд Америкт 4 баг, далайн орнууд буюу Австрали, Шинэ Зеландын бүсээс 4 баг хоорондоо өрсөлдөж байна.

PGL Major Stockholm ирэх сарын 26-нд Шведийн нийслэл Стокхолм хотод Avicii Arena-д явагдана. Тэмцээн 2 сая долларын шагналтайгаар өмнөх адилаар Challenger, Legend, Champions гэсэн гурван шатлалтайгаар явагдах юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img