Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

IEM Cologne тэмцээн LAN-аар явагдана

Цар тахлын улмаас хоёр жил орчмын хугацаанд CS:GO-ийн LAN-ийн тэмцээн “устаад” байсан. Тэгвэл CS:GO сонирхогчдыг баярлуулсан мэдээг өчигдөрхөн ESL-ээс зарласан нь IEM COLOGNE тэмцээн LAN-аар явагдна гэсэн мэдээ байв. Дэлхийн хамгийн томоохон CS:GO тэмцээнүүдийн нэг IEM Cologne тэмцээн ирэх сарын 6-17-ний өдрүүдэд Герман Көлн хотноо явагдах юм.

Тэмцээнд оролцох багуудын нэрс аль хэдийн тодорхой болсон бөгөөд 24 баг 1 сая долларын төлөө өрсөлднө. Харамсалтай нь 16 дахь удаагийн IEM тэмцээнд ази тивээс ямар нэгэн төлөөлөл оролцох эрхээ аваагүй.

Өмнө нь уг тэмцээнд ESL One Cologne нэрийн дор явагддаг байсан бөгөөд CS:GO-ийн жилийн хамгийн оргил тэмцээн байсан гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл ESL уг төслөө Intel Extreme Masters-ийн бүтээгдэхүүнийхээ дор явуулахаар болж ийнхүү тов нь гараад байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img