Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

HLTV: D13 багтай танилц! Монголоос Европ руу нүүсэн баг

Монголын CS:GO-ийн нүүр царай болсон багуудын нэг, азийн топ багуудын нэг D13 Esports баг саяхан Турк улсыг зорьж тэндээ bootcamp хийхээр болсон билээ. Манай баг очоод удаагүй байгаа ч альхэдийн HLTV сайт дээр олон улсад онцлогдож, тамирчид нь ярилцлага өгчээ.

Түүнийг Батбаярын Энхманлай гэдэг. Тэр багтаа дасгалжуулагч, менежер, багийн эзэн, хөрөнгө оруулагч гээд бүгдийг нь хийдэг. Харин тэр хэдэн 7 хоногийн өмнө Туркт аялж яваад нэгэн гэнэтийн шийдвэрийг гаргажээ. Тэр нь өөрийн D13 багаа Монголоос Турк руу шилжүүлж Европын баг болгох явдал байлаа. 

“Би 7 сарын сүүлээр Туркт аялж яваад нэг интернеф кафегаар зочилсон юм. Тэнд нэг CS:GO тоглож суугаа залууг хартал 40 пингтэй тоглож байсан. Би түүнээс аль сервер дээр тоглож байгааг асуухад Герман дээр тоглож байна гэж хариулсан. Ингээд би багаа эндээс өрсөлдөж болох юм байнаа гэдгийг анзаарч, буцаж ирээд багийнхандаа нүүх санал тавьсан. Багийнхан маань ч дуртайяа зөвшөөрсөн.”

Ингээд D13 багийнхан жилийн турш тэмүүлж байсан тэмцээнүүдээ ардаа орхиж, өөр нэгэн арга замаар мөрөөдөлдөө хүрэхээр энд ирсэн байна. Тэд тус үйл явдлаас 10 хоногийн дараа Туркийн Истанбул хотод иржээ.

D13 өмнө нь Монголд байхдаа ч Европын бүст өрсөлдөхийг хичээж байсан. Тэд өөрийн улсаасаа Европ 100 пингтэйгээр хандаж ESEA тэмцээнүүдэд, цагийн зөрүүн дор өрсөлддөг байлаа. Гэхдээ энэ замаараа, азийн бүсээс дэлхийн тавцанд өрсөлдөнө гэдэг өнөө цагт боломжийн хувьд маш бага байгаа. 

“Би энд ирчихсэн гэдэгтээ одоог болтол итгэж өгөхгүй байна. Би өмнө нь гадаад улс руу явж байгаагүй. Энэ яг л надад мөрөөдөл шиг санагдаж байна. Энэ бүхэн үнэхээр хурдан болж өнгөрлөө. Бид шийдвэрээ 7 хоногийн өмнө л гаргаж, одоо энд ирчихсэн бэлтгэлийн байрандаа орчихсон байна” хэмээн багийн залуу тоглогч xerolte ярьжээ.

Багийн эзэн world энэхүү шийдвэрийг маш богино хугацаанд гаргаж, Турк руу нүүх үйл явцыг ч маш богино хугацаанд шийдвэрлэж чадсан байна. Тэрбээр энэхүү багийн зардлыг цэвэр өөрөөсөө гаргасан бөгөөд хэн нэгнээс санхүүгийн дэмжлэг аваагүй аж. Зардал нь түүний Монголдоо ажиллуулдаг онлайн дэлгүүрийн орлогоор бий болдог бөгөөд үүний зэрэгцээ багийнхаа арын албаны ажлыг ганцаараа гүйцэтгэж байна.

HLTV: D13 багтай танилц! Монголоос Европ руу нүүсэн баг XsX znTOLghXed uRIXORC.png?ixlib=java 2.1
Туркийн Истанбул хотод D13 баг.

Түүний нуруун дээр маш олон ачаа оногдож байгаа ч тэр сэтгэл санааны хувьд энэ олон үүргийг гүйцэтгэхдээ бэлэн байгаа аж. Тэр багаа Европын тэмцээнүүдэд амжилттай оролцоно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. 

“Би багаа жижиг баг гэдгийг мэднээ. Гэхдээ манай тамирчид үнэхээр өндөр потенциалтай, өсөх ирээдүйтэй тоглогчид. Бид энд Европчуудаас маш олон зүйлсийг сурахаар ирсэн. Бид одоог хүртэл юунд ч хүрээгүй байгаа. Гэхдээ бид маш их хичээх болно. Хичээж байгаа цагт боломжгүй зүйл гэж үгүй.”

D13-ийн төлөвлөгөө нь эндээ юу ч болж байсан нэг жилийг өнгөрөөх юм байна. Гэхдээ өөр газраас санхүүжилт авч чадвал Латви руу визанд орж 2021 оны төгсгөлөөс тэнд тоглох бодол байгаа аж. Харин тэр төлөвлөгөө бүтэхгүй бол Турктээ үргэлжлүүлэх байх төлөвлөгөөтэй байна. Тэр хугацаандаа хамгийн гол  нь D13 баг шинэ сорилттойгоо нуур тулж, суралцсаар байх ёстой болж байгаа.

“Үнэнийг хэлэхэд надад tier1 зэрэглэлийн дэлхийн топ тэмцээнд ядаж нэг удаа оролцох нууцхан хүсэл байна. Өмнө нь Монголоос 130+ пингтэйгээр Европын серверт тоглох үнэхээр хүндрэлтэй байсан. Одоо тэр асуудал байхгүй болсон учраас би үнэхээр их аз жаргалтай байна” xerolte.

Ямартай ч азийн баг Европын тэмцээнд өрсөлдөнө гэдэг том сорилт. Гэхдээ D13 азийн CS:GO-ийг Европд харуулж гэнэтийн тоглолтоор сюрприз барина гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд багийн лидер тамирчин ANHIL-тай Европын тавцанд ямар амжилт үзүүлэх нь сонирхолтой байна. Багийн өөр нэгэн лидер sk0r-ийг тэд саяхан өөр баг руу алдсан бөгөөд түүний оронд 16 настай залуу тамирчин yAmi-ийг авсан юм.

Магадгүй бид жилийн дараа D13-ийн амжилтыг бахдаад энэ шийдвэрийг нь ямар зөв байсныг нь магтаад сууж байхыг үгүйсгэхгүй.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img