Лхагва, 10 сар 5, 2022
Бусад

    Hanoi 2021 зүүн азийн наадамд esport-ийн 8 төрөл багтлаа

    Вьетнамын соёл спортын яам болон Вьетнамын электрон спорт энтертайнмэнт холбооноос энэ оны 11-12 сард болох азийн наадамд esport-ийн 8 төрөл багтахаар болсоныг албан ёсоор зарлалаа.

    Эдгээр 8 төрлийн 5 нь утасны тоглоомууд багтаж байгаа бөгөөд тус төрлүүдэд нийт 10 багц медалийг олгох аж. 8 төрлийн хоёр нь эрэгтэй болон эмэгтэй төрлүүдэд явагдах учраас ийн 10 багц медалийг олгож байгаа ажээ.

    Уг төрлүүдэд League of Legends, League of Legends: Wild Rift, PUBG Mobile, Mobile Legends: Bang Bang, FIFA Online 4, Free Fire, Arena of Valor, Cross Fire гэсэн төрлүүд багтаж байгаа юм байна.

    Зүүн азийн 31 дэх наадмын хувьд 11 сарын 21-ээс 12 сарын 2-ныг дуустал явагдах бөгөөд нийт 40 спортын төрөлд явагдах төлөвлөгөөтэй байна. Өмнөх удаагийн буюу 30 дахь зүүн азийн наадамд esport-ийн 6 төрөл багтаж байсан бөгөөд тухайн үед DOTA2, Tekken, Heartstone зэрэг төрлүүд багтаж байсан ч энэ удаад багтсангүй.

    Одоогоор Монголоос аль аль төрлүүдэд оролцох нь тодорхой болж амжаагүй байгаа ба нийт уг наадамд зүүн азийн 11 улс оролцоно гэсэн мэдээтэй байгаа билээ.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу