Пүрэв, 11 сар 24, 2022
Бусад

    Grand Theft Auto 6 тоглоом албан бус байдлаар нийтэд задарчээ.

    Тухайлбал Rockstar Games -ийн хамгийн алдартай тоглоом болох Grand Theft Auto тоглоомын дараагийн хувилбар GTA VI албан бус байдлаар задарсан байна.

    Тухайлбал Rockstar Games -ийн хамгийн алдартай тоглоом болох Grand Theft Auto тоглоомын дараагийн хувилбар Grand Theft Auto 6 видео тоглоом албан бус байдлаар задарсан явдал юм.

    Цахим тоглоом сонирхогч хүн бүрийн хүүхэд залуу насны хамгийн том дурсамжуудын нэг бол Grand Theft Auto тоглоом мөн билээ. Rockstar Games компанийн зүгээс бидэнд тус жилийн 8-р сард 10 жилийн хугацаанд шинэ цуврал гараагүй GTA тоглоомын 6 дахь ангийн хөгжүүлэлтээ эхэлснийг мэдэгдсэн билээ.

    Тэгвэл 2 долоо хоногийн өмнө Их Британи улсын иргэн Reddit platform дээр хууль бусаар олж авсан 90 гаруй хөгжүүлэлтийн шатанд явж байгаа тоглоомын дүрс бичлэгийг цацсан байна. Харин уг үйл явдлын дараа 9-р сарын 19 ний өдөр Rockstar Games албан ёсоор уг дүрс бичлэг үнэн болохыг баталсан бөгөөд уг хэргээс үүдэж тоглоомын хөгжүүлэлтэд өөрчлөлт орохгүй ба тоглоом бэлэн болсны дараа албан ёсны танилцуулга хийх талаар мэдээлэв. Харин 9 -р сарын 22 ний өдөр тус хууль бус мэдээллийг цацсан гэмт хэрэгтнийг London хотын цагдаагийн газар цахим гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар баривчилсан болно.

    Grand Theft Auto VI тоглоомын шинэ ба содон


    Олон нийт тухайн хууль бус дүрс бичлэг дээр үндэслэж Grand Theft Auto VI тоглоом Red Dead Redemption 2 тоглоомтой төстэй системтэй бөгөөд RolePlay онцлогтой байж болзошгүй хэмээн үзэж байна. Уг хууль бус явдлын хохирогч болсон Rockstar Games компанийн зүгээс уг явдлаас үүдэж тоглоомын хөгжүүлэлтэд өөрчлөлт орохгүй гэдгийг мэдэгдэв.

    Grand Theft Auto 6 тоглоом албан бус байдлаар нийтэд задарчээ. Over 90 GTA 6 Leaked Clips hint at Vice City map return and female protagonist 5 1536x865 1
    Энэхүү зураг нь Rockstar Games-с алдагдсан GTA 6 тоглоомын зураг болно
    Grand Theft Auto 6 тоглоом албан бус байдлаар нийтэд задарчээ. grand theft auto vi v dlc wallpaper hd by professoradagio d6yn6eo 1
    Энэхүү зургийг www.devianart.com -с авсан бөгөөд сонирхогчын бүтээл болно.

    Цахим тоглоом сонирхогчдыг гайхшируулсан мэдээ бол GTA 6 дээр Vice City буюу Америкийн Нэгдсэн Улсын Miami хотыг дүрслэх өндөр магадлалтай байна.

    Урьд өмнө нь Half-Life 2, Witcher 3, Cyberpunk 2077 бүхий тус тоглоомууд цахим халдлагад өртөж байсан гэхдээ Rockstar Games анх удаагаа маш том хэмжээний алдагдал хүлээж болзошгүй гэмт хэргийн золиос болсон нь цахим тоглоомын түүхэнд дахь хамгийн том байж болзошгүй гэмт хэрэг юм. Эцэст нь GTA 6 тоглоомын албан ёсны нээлт хэзээ хэдэн жилийн дараа хийгдэх нь асуулт хэвээр үлдлээ. Гэвч тун удахгүй гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.

    Мэдээллийн эх сурвалж: IGN

    Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Илүү олон мэдээ үзэх

    ЭХ СУРВАЛЖ:IGN
    Temka
    Temkahttps://www.instagram.com/templler98/
    Temka нь чөлөөт цагаараа цахим тоглоомын сервер болох MNFCANDY NETWORK -д систем хөгжүүлэгч хийдэг. Монгол улсын цахим тоглоомын хөгжилд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй нэгэн болно.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу