Ням, 10 сар 24, 2021
top banner

Global Esports Games шууд дамжуулалт, продакшн дээр алдарт IMG-тэй хамтарна

Global Esports Federation-ээс ирэх гурван жилийн хугацаанд Global Esports Games нэрийн дор испортын дэлхийн аваргыг зохион байгуулах болсон гэдгийг өмнө нь бид зарлаж байсан билээ. Сингапурт төвтэй уг байгууллага сүүлийн жилүүдэд улам хүчирхэгжсээр байгаа бөгөөд ирэх онуудад Сингапур, Истанбул хотуудад дэлхийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаа зарлаад байгаа.

Global Esports Games Headed to Singapore, Istanbul, Riyadh - Brand Icon  Image - Latest Brand, Tech and Business News

Энэ оны Global Esports Games нь 12 сард Сингапур улсад зохион байгуулагдахаар болсон байна. Уг дэлхийн аваргад DOTA2, Street Fighter V, eFootball зэрэг төрлүүд багтсаныг олон нийтэд Global Esports Federation-оос зарлаад байгаа юм. Тэгвэл тухайн тэмцээний шууд дамжуулалт, продакшныг IMG Studio хариуцахаар болсон байна. IMG Studio нь продакшн зохион байгуулалтаар дэлхийд тэргүүлэх тоонд ордог. Үүний гол жишээ нь BBC Studio, CBS Sports, Premier League, PGA Tour, UEFA, Olympic Channel зэрэг мэргэжлийн спортын тэргүүлэх газрууд юм. Тэгвэл эдгээр дэлхийд тэргүүлэх газруудын шууд дамжуулалтыг хариуцдаг IMG Studio испортын тэмцээний продакшн зохион байгуулалтыг хийж буй нь испортод том алхамд тооцогдож байна.

Манай улсын испортын холбоо болох MESA нь Global Esports Federation-д харъяалагддаг бөгөөд Global Esports Games-д оролцох эрхтэй байгаа. Одоогоор холбооны зүгээс сонгон шалгаруулалтын зарчмыг танилцуулаагүй байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img