Ням, 10 сар 24, 2021
top banner

Gen.G Esport-ийн оюутан солилцооны хөтөлбөр явуулна

Esport-ийн алдартай байгууллагуудын нэг Gen.G Их Британын Кентакигийн их сургууль болон International Studies Abroad (ISA)-тай хамтран олон улсын esport-ийн оюутан солилцооны хөтөлбөрийг явуулахаар болжээ. Уг хөтөлбөрт хамрагдах оюутнууд Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо очиж тус хөтөлбөрт хамрагдах аж.

Хөтөлбөр энэ оны 5-р сард эхлэх бөгөөд Korea University эсвэл Hanyan University-д 4 долоо хоногийн турш байрлах юм байна. Тус хугацаанд оюутнууд esport-ийн төлөвлөгөөт хөтөлбөрийн дагуу нэг сарыг үдэх бөгөөд мэргэжлийн тамирчид, дасгалжуулагч, экспертүүд, тайлбарлагчид гээд бүхий л мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах аж.

Gen.G-ийн хувьд толгой нь азид буюу Сөүл болон Шанхайд байрладаг бөгөөд эздийнх нь нэг нь Өмнөд Солонгос гаралтай юм. Харин нөгөө эзэмшигч нь Америк гэдэг утгаараа Америк Азийг холбосон үйл ажиллагаанууд их болдог. Үүний нэг жишээ нь Gen.G CS:GO анх байгуулагдахдаа дандаа ази гаралтай эсвэл ази америк гаралтай тамирчдыг сонгож байснаас харагдана.

Ингээд тус оюутан солилцооны хөтөлбөрийн талаар Gen.G-ийн Боловсрол хариуцсан ерөнхий захирал Joe Baek ийн ярьжээ:

“Хөтөлбөрт хамрагдан ирж буй оюутнууд өмнө хэзээ ч байгаагүй мэдрэмжийг авах болно. Мэргэжлийн тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж мэдээлэл солилцож, семинар болон сургалтуудад сууж энэ салбарын талаар олны мэдэхгүй маш олон нарийн зүйлст суралцана. Мэдээж Солонгос болон Америк оюутнууд хоорондоо харилцаж, хамтдаа ажиллаж, бодит esport-ийн эвентүүдийг зохион байгуулахад гар бие оролцоно. Энэ бол амьдралд олдох маш ховор боломж гэж бид бодож байгаа.”

Мэргэжлийн тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж мэдээлэл солилцож, семинар болон сургалтуудад сууж энэ салбарын талаар олны мэдэхгүй маш олон нарийн зүйлст суралцана.

Мөн үүгээр зогсохгүй хөтөлбөрт хамрагдсан эхний 6 оюутан $1500 тэтгэлэг авна. Энэхүү тэтгэлгийг ISA-аас олгож байгаа ажээ.

Gen.G-ийн хувьд саяхнаас Kentucky University-тэй хамтран ажиллах болсон бөгөөд Valorant, League of Legends, Rocket League төрлүүдээр тухайн их сургуульд цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img