Мягмар, 10 сар 19, 2021
top banner

Дэлхийн esport-ийн холбоо 3 жил дараалан Global Esports Games зохион байгуулна

Дэлхийн esport-ийн холбоо буюу Global Esport Federation ирэх гурван жилд зохион байгуулах олон улсын хамгийн том арга хэмжээнүүдээ танилцууллаа. Тус тэмцээн нь дэлхийн аваргын хэмжээний бөгөөд Global Esports Games нэрийн дор явагдах аж. GEG буюу Global Esports Games нь 2021,2022,2023 онуудад Сингапур, Истанбул, Рияад зэрэг хотуудад арга хэмжээгээ зохион байгуулах юм байна.

GEF-ийн зүгээс тус тэмцээнүүдийг жил бүрийн сүүлийн сард буюу 12 сард явагдана гэдгийг мэдээлсэн. Уг тэмцээний хувьд esport-ийн маш олон төрлөөр зэрэг явагдах бөгөөд хөгжим, энтертайнмэнт, виртуал спорт, esport-ийн баяр байх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс илэрхийлсэн байна. GEF-ийн хувьд одоогоор Riot Games, Tencent, Supercell, Smilegate, CAPCOM, KONAMI, SEGA зэрэг тоглоом хөгжүүлэгчидтэй нягт хамтын ажиллагаатай байгаа юм. Тиймээс тухайн тэмцээний төрлүүд нь эдгээр хөгжүүлэгчдийн тоглоомууд байх магадлал өндөр байна.

2020 онд Global Esports Federation-ийн ерөнхийлөгчөөр Сингапурын Олимпийн Хорооны Консулын ерөнхий нарийн бичгийн дарга Chris Chan томилогдсон юм. Харин дэд ерөнхийлөгчөөр Tencent Holdings-ийн дэд ерөнхийлөгч Cheng Wu томилигдсон байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img