Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

GEF 2021 ондоо Global Esports Tour-ийг CSGO, PUBG Mobile төрөлд хийнэ

Дэлхийн болон олон улсын тодотголтойгоор дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг хоёр зэргэлдээ испортын холбоо байдаг талаар бид өмнө нь олон дурдаж байсан билээ. Үүний нэг нь IESF бол нөгөө нь GEF буюу Global Esports Federation. 

Сингапур төвтэй GEF-ийн зүгээс ирэх гурван жилд гишүүн улсуудын хооронд Global Esports Games дэлхийн аваргыг Сингапур, Рияад, Истанбул улсуудад ирэх онуудад хийхээ зарласан. Үүнд Монгол улс багтсан бөгөөд саяхан Nomadic Masters дээр Монгол улсыг төлөөлөх баг тамирчид тодорсон билээ. Харин IESF-ийн дэлхийн аварга нь энэ зун тодорсон бөгөөд DOTA2 дээр Lilgun, CSGO дээр Renewal Монгол улсыг төлөөлөх эрхээ авсан.

GEF тэгвэл өнгөрсөн 7 хоногт гишүүн холбоодын бус олон улсын цувралаа зарласан нь Global Esports Tour байв. GEF болон IESF-ийн тэмцээнүүд олон орны олон баг тамирчдыг хамардаг ч нэр хүндийн хувьд ESL, Valve, Riot, Epic Games гээд бизнесийн байгууллагууд болон тоглоом хөгжүүлэгчдийн үндсэн тэмцээнийг давж чаддаггүй. Тэр ч утгаараа холбоодын тэмцээнүүд зэрэглэлээр tier-2 хэмжээнд л багтаж дундаж багууд л анхаарал хандуулаад өнгөрдөг. Тэгвэл үүнийг GEF өөрчилөхөөр зорьж байгаагийн илрэл нь Global Esports Tour бөгөөд үүнийгээ гишүүн улсуудын хооронд биш клубуудын хооронд явуулахаар болжээ. Ингэснээр CS:GO төрөлд гэхэд ESL, BLAST зэрэг том тэмцээнд ордог дэлхийн топ багууд өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм. 

Global Esports Tour-ийг 10 сард АНУ-ийн Лос Анжелес хотод Hearthstone, Сауди Арабын Рияад хотод PUBG Mobile төрлөөр, 11 сард Дубайд CS:GO төрлөөр тус тус зохион байгуулах болжээ. Гэвч аль ч төрөлд Монгол улсын баг одоогоор уригдаагүй бөгөөд оролцох боломжтой эсэхийг GEF-ийн зүгээс мэдэгдээгүй байна. Ямартай ч олон улсын холбоодын зүгээс tier-1 зэрэглэлийн багууд руу чиглэсэн, хүртээмжээ өргөсгөх, нэр хүндээ өсгөх арга хэмжээнүүдийг авч буй нь сайшаалтай. 

Global Esports Federation уг цуврал тэмцээнүүдийг Faceit-тэй хамтран зохиох юм байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img