Ням, 1 сар 16, 2022
top banner

Bauhutte $150 үнэтэй гарны массаж хийх төхөөрөмж үйлдвэрлэжээ.

Японы Bauhutte компани тоглогчдод зориулан тусгай хөнжил, ор гэх мэтийг санал болгож байсан бол саяхан  гарны  массаж хийх төхөөрөмжийг зах зээлд гаргалаа. 

Видео тоглоом тоглох нь бүтэн биеийн булчингууд ажилладаггүй ч компьютер, консолын удирдлагууд, хулганыг ашиглах нь гарны бүх төрлийн булчин, үе мөчний хөдөлгөөнийг зайлшгүй шаарддаг. Тоглогчид өөрсдийн сонирхолтой тоглоомуудыг уртасгасан цагаар тоглох, олон цагийн бэлтгэл зэрэг нь гарын булчинд маш их ачаалал өгдөг.  Энэ ачааллыг хөнгөвчлөх зорилготой гарын автомат иллэг хийх төхөөрөмж MSG-01H-BK хийжээ. 

Ширээний зайнд бусад төхөөрөмжтэйгээ зэрэгцэж багтахаар,  тоглогчийн гар дотор нь багтаххангалттай том, дотроо халаагчтай,  асаахад агаарын жижиг дэр нь хуруунуудад тус тусад нь иллэг хийж, “shiatsu хавтан” нь гарын алган дээр даралт өгч, булчинг сулруулдаг. 

Энэ төхөөрөмжийг тоглолтын өмнөх халаалт, дасгалын дундуур, цусны эргэлтийг сайжруулж, гүйцэтгэлийн эрчийг хадгалах,  тоглолтын дараа  амралтын журмаар баруун зүүн аль ч гартаа хэрэглэж болно. 

Bauhutte-ийн энэ төхөөрөмжийн дээд талын товчлуурууд нь хүчийг гурван янзаар сонгох, халаагуураа асаах, унтраах, бүтэн гараар массаж хийх эсвэл зөвхөн хуруунд зориулсан массажны хооронд шилжих боломжийг олгоно.

Энэ төхөөрөмж 10 минутын дараа автоматаар унтарч,аль нэг сул гараараа өөр өөр үйлдэл хийх боломжтой, зах зээлийн үнэ 150 доллар орчим байна. 

Image: Bauhutte

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img