Fusion баг нь Blizzard Entertainment-ийн Overwatch лигийн нэг хэсэг бөгөөд цар тахал эхэлснээс хойш Өмнөд Солонгост түр хугацаагаар байрлаж байсан билээ.
Тус багийн эзэн болох Comcast Spectator нь Fusion-д зориулж Филадельфийн өмнөд хэсэгт Xfinity Live-ийн хажууд 50 сая долларын өртөгтэй, 3500 хүний багтаамжтай цахим спортын ордон барихаар төлөвлөж байсан ч энэ оны эхээр цуцалсан.
The Seoul Infernal нэрээр тоглох болсон тухайгаа Comcast Spectator-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Дэйв Скотт “Цахим спортын байгууллагын хувьд ирэх улирлын лигт амжилт үзүүлэхийн тулд, багийн тогтвортой амжилтын тулд, Өмнөд Солонгост байрлаж байгаа нь бидний хувьд дараагийн хуудсаа нээж байна” гэжээ.

Fusion баг нь анх 2017 онд байгуулагдсан билээ.
Comcast Spectator нь Wells Fargo Center, Philadelphia Flyers багийг эзэмшдэг. league of Legends төрлийн гурван удаагийн аварга, 2022 оны дэд аварга Т1 байгууллагын мөн 50%-ийг эзэмшдэг. T1 баг Өмнөд Солонгосын Сөүл хотод байрладаг нь тухайн бүс нутагт аль хэдийн бий болсон дэлхийн аваргын туршлага, мэдлэгийг дараагийн байгууллагат уламжлуулж өгөхөд маш дөхөмтэй юм.
The Fusion баг нь багийн эзэмшил, удирдлага, тоглогчдыг хэвээр хадгалахаар төлөвлөж байна. Overwatch лигийн ээлжит улирал хавар эхэлнэ.