Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Furia баг Nike-аас гэрээгээ цуцаллаа

Дэлхийн хамгийн том спорт хувцасны брэнд Nike хоёр жилийн турш испортын Furia багтай хамтарч ажилласны эцэст хоёр талаас гэрээгээ цуцаллаа. Ойрын жилүүдийн хамгийн алдартай хамтын ажиллагааны нэг байсан энэхүү гэрээ ийнхүү хугацаанаасаа өмнө цуцлагдаж байгаа нь олны анхаарлыг ихэд татлаа.

Үүний зэрэгцээ Furia дариу хариу арга хэмжээг авч Nike-ийн спортын маркетинг хариуцсан менежер Перейраг өөрсдийн эгнээнд элсүүлсэн байна. Ингэснээр тэд өөрсдийн хувцас загварыг, мерчендайзыг өөрсдөө бие даан гаргах болсон бөгөөд үүн дээр Nike-ийн экс мэргэжилтэн анхаарал хандуулан ажиллаж ажээ.

Мэдээж хувцас, мерчендайз спортын брэндийн гол орлогын моделуудын нэг байдаг учир Furia ийнхүү өөрсдийн агуулгаар үүндээ санаа тавих боллоо. Furia-ийнхан энэхүү брэндийг зөвхөн спортын баг гэж харахгүй байгаа бөгөөд “Соёлын хөдөлгөөн” хэмээн тодорхойлсон байна. Furia үргэлж анхаарал татам хэв маяг, агуулгы дэлхий нийтэд түгээж байдаг бөгөөд яахын аргагүй испортоор дамжуулж агуулгаа хүргэж чаддаг байгууллага билээ.

Nike-аас гэрээгээ цуцлах болсоныг Furia олон янзаар тайлбарлаж байгаа бөгөөд нэг үндсэн том шалтгаанаас бус олон шалтгаан, харилцан хамаарал гэх мэт цаад зүйлс нөлөөлснийг онцолжээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img