Мягмар, 7 сар 5, 2022
Бусад

    “Forbes Mongolia” цахим спортын салбараас 2 залууг нэрлэжээ.

    “Forbes Mongolia” сэтгүүл нь Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэн гардгийг та бид сайн мэдэх билээ. Forbes сэтгүүлээс жил бүр манлайлагчийн шинж чанараа дэлхий дахинд батлан харуулж, ирээдүйн тоглоомын дүрмийг өөрчлөгч залуусаас “30 Under 30” буюу “30 нас хүртэлх 30” шилдэгүүдийг зарладаг. “Forbes Mongolia” сэтгүүл энэхүү уламжлалыг улсдаа нутагшуулан Монгол улсын “30 хүртэлх 30” шилдгүүдийг нэрлэж эхэллээ.

    2022 оны шилдгүүдийн жагсаалтанд цахим спортын салбараас 2 залууг аль хэдийн нэрлээд байна.

    Даваа-Очир овогтой Түшигт-Эрдэнэ.

    Web3 технологит тулгуурласан “MetaMori NFT” төслийн CIO (Chief Information Officer); цахим хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “TechNomad” үүсгэн байгуулагч; цахим спорт, мобайл толоомын “Positive Gaming Mongolia” багийн эзэн.

    Forbes Mongolia
    Credit: Forbes Mongolia.
    Даваа-Очирын Түшигт-Эрдэнэ.

    Батбаяр овогтой Бат-Энх “kabal”

    Монгол улсын цахим спортын салбарт өөрийн мөрийг тодоос тод үлдээж буй, CS:GO төрлийн мэргэжлийн тамирчин. Монгол улсаас “sticker”- тэй тамирчдын нэгд зүй ёсоор тооцогдох, IHC CS:GO багийн тамирчин.

    “Forbes Mongolia” цахим спортын салбараас 2 залууг нэрлэжээ. img 6289
    Credit: Forbes Mongolia. Батбаярын Бат-Энх “Kabal”

    “Forbes Mongolia” сэтгүүл нь дэлхийн шилдэг бизнес эрхлэгчдийн түүхийг монгол хэл дээр уншигчдадаа хүргээд даруй 10 жил болж байна. Мөн Монгол улсын бизнес эрхлэгчид, шилдэгүүд, технологийн шилдэгүүд, стартапууд, шинийг нэвтрүүлэгчид гээд манлайлагчдын түүх, туршлагыг ч олон нийтэд хүргэдэг.

    Бизнес, эдийн засаг, нийгэм төдийгүй STEM (science, technology engineering and mathematics) урлаг, соёл, спорт гээд цар хүрээний хувьд өргөн агуулгаар шалгаруулдаг “30 хүртэлх 30” -ын шүүгчдийн бүрэлдэхүүнд тухайн салбартаа амжилттай яваа нэр хүнд бүхий гишүүд багтдаг.

    “30 хүртэлх 30” жагсаалтад багтах шилдгүүдийг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд “Forbes Mongolia” сэтгүүлийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийнe төлөөлөгч Ч.Болортуяа, MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн, продюсер Т.Мөнх-Эрдэнэ (Big Gee) болон тансаг зэрэглэлийн хослолын брэнд “Premier Tailor” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг нар багтжээ.

    “Forbes Mongolia” цахим спортын салбараас 2 залууг нэрлэжээ. img 6291

    Эх сурвалж: forbesmongolia.mn

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу