Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Forbes: Яагаад esport оюутнууд, сурагчдад хэрэгтэй вэ?

Олон нийтийн дунд esport эрчээ авахын зэрэгцээ, их сургууль, коллежуудийн удирдлагуудад esport-ийн тэмцээн нь гол бай болж байна. Нэг үе Америкийн ахлах сургууль, коллежийн тухай кинонууд дээр сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортууд хэрхэн тэдний хичээлийн хажуугаарх хобби, дугуйлан, цаашлаад тухайн коллежид элсэх шалтгаан болж байгаа тухай гардаг байлаа. Тэгвэл яг түүнтэй адилаар сүүлийн үед esport нь маш олон их сургууль, коллежуудын анхаарал хандуулах зүйл болсон байна. Тэдний хувьд сурагчдыг тухайн спортоор хичээллүүлэх, уг спортыг сонирхдог залуучуудыг сургуульдаа элсүүлэх сонирхол маш өндөр болсоныг судалгаанууд харуулж байгаа юм.

Америкийн коллежийн esport-ийн үндэсний холбооны судалгаагаар Америкийн 170 гаруй коллежид 16 сая долларын esport-ийн тэтгэлгийг жилд олгодог ажээ. Коллежийн esport тэмцээн зохион байгуулагч Tespa-ийн дурдсанаар esport-ийн коллежийн тэмцээнүүдийг 1350 сургууль, 40 мянга гаруй тоглогчид сонирхож байгаа юм. Эдгээр тэмцээнүүдийн шагналын сан 3 сая доллар хэмээсэн байна.

Forbes: Яагаад esport оюутнууд, сурагчдад хэрэгтэй вэ? college
Los Angeles, USA – during the 2019 League of Legends College Championship at the LCS Arena on May 24, 2019 in Los Angeles, California, USA. (Photo by Colin Young-Wolff/Riot Games)

IT Global Solutions компанийн CEO-ийн ярьж буйгаар тэдний хувьд технологийн шилдэг компаниудтай хамтарч ажилладаг бөгөөд коллеж, их сургуулиудад esport-ийн тоног төхөөрөмж орчин нөхцлөөр нь хангадаг. Тэдний сүүлд ажилд авсан ихэнх хүмүүс нь gamer хүмүүс байсан байна. Цаашлаад ихэнх шилдэг ажилчид нь esport ихэд сонирхдог, gamer хүмүүс байдаг хэмээжээ. Тэд их сургууль болон коллежуудад esport-ийн кэмп, бэлтгэлийн орчин нөхцөл бүрдүүлэхэд нь зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Forbes: Яагаад esport оюутнууд, сурагчдад хэрэгтэй вэ? concordia
Concordia их сургууль нь esport-ийн бэлтгэлийн кэмптэй сургуулийн нэг бөгөөд уг кэмпээ ашиглан олон esport-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Зарим их сургуулиуд esport-д маш их анхаарал хандуулж байгаа ба альхэдийн бэлтгэлийн кэмп, тусгай аренатай болсон байна. Үүний анхны жишээ нь Ирвин дэх Калефорнийн их сургууль бөгөөд 80 компьютер, esport-ийн тоглолтууд үзэх хэсэгтэй тусгай аренаг байгуулжээ.

Forbes: Яагаад esport оюутнууд, сурагчдад хэрэгтэй вэ? uci.jpg.cf
UCI-ийн esport-ийн арена

Мөн зарим сургууль өөрсдийн лабортори, жижиг өрөө зэргээ esport-ийн багуудад ашиглуулж,бэлтгэлийн орчноор хангах байдлаар дэмжлэг үзүүлдэг байна. Коллежуудын хувьд сайн оюутнуудыг өөртөө татах нь маш өндөр өрсөлдөөн бөгөөд тэдгээр оюутнуудыг татахын тулд esport-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Одоо залуусын хувьд ихэнх нь gamer болсон бөгөөд тэдний ихэнх хувь esport-ийг сонирхож, үздэг ба амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болжээ. 2018 оны судалгаагаар 13-17 насны хүүхдүүдийн 90% нь видео тоглоом тоглодог аж. Хөвгүүдийг нь авч үзвэл бүр 97% гэсэн үзүүлэлт гарч ирнэ.

Өөр нэгэн судалгаагаар esport-д сонирхолтой залуучууд академик суралцах чадвар өндөртэй байдаг аж. Цаашлаад STEM буюу шинжлэх ухаан,технологи, матемакийн чиглэлд маш сайн ажилтнууд болдог байна. RIOT Games-ийн захирлын дурдсанаар тэдний хийсэн судалгаагаар League of Legends-ийн тамирчдын 62% нь үндсэн мэргэжил нь STEM чиглэлийн мэргэжлүүд байжээ. Үүнээс шинжлэх ухаан,математик, технологийн авъяастнууд esport-той холбоотой гэдэг нь батлагдана.

Forbes: Яагаад esport оюутнууд, сурагчдад хэрэгтэй вэ? durham
Durham College бол esport-ийг дэмжсэнээр шилдэг оюутнуудыг татаж чадна хэмээн итгэж буй сургуулиудын нэг юм

Esport-ийн хувьд бусад уламжлалт спортуудыг бодвол эрэгтэй,эмэгтэй хүн хамт өрсөлдөхөд ялгаа гарахгүй давуу талтай. Тийм ч учраас заавал хүйсээр ялгаж өрсөлдүүлэх шаардлагагүй юм. Одоогийн байдлаар esport-д эрчүүд давамгайлж байгаа ч яваандаа эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл зэрэг нэг талбарт өрсөлдөх бүрэн боломжтой билээ.

Гэхдээ заавал esport-ийн тамирчин төрүүлэх гэж зорих нь их сургуулиудын зорилт биш. Нэг талаас зөвхөн хичээлийн хажуугаарх хобби, өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл зэргээс нь нөгөө талаас залуусын дунд тодорхой өрсөлдөөний шинэ талбарыг бий болгож буй хэрэг юм. Тиймээс сургуулиуд esport-ийг заавал мэргэжлийн түвшнээс харах гэхээсээ илүү уламжлалт хобби, дугуйлан, тэмцээнүүдийн нэг хэмээн харж сурах нь бас нэгэн чухал санаа юм. Одоогийн байдлаар League of Legends, DOTA2, CS:GO зэрэг төрлүүд сургуулиудын дунд голлох төрөл болон үлэмж байр суурийг эзэлж байна.

Эх сурвалж: Forbes.com

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img