Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Fnatic баг Safeguarding Today-тэй хамтран аюулгүйн бодлого гаргалаа

Дэлхийн esport-ийн хамгийн том байгууллагуудын нэг болох Fnatic шинээр аюулгүйн бодлого гаргаж буйгаа албан ёсоор зарлалаа. “Safeguarding policy” нэртэй уг бодлого нь esport-ийн хүрээнд бүхий л аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Esport-ийн сонирхолтой талууд, спорт, өрсөлдөөн гэдэг талаас байгууллагууд сайн харж, ярьж чаддаг ч түүнийг дагалдсан аюулгүй байдлын талаар төдийлөн ярьдаггүй байна.

Хөлбөмбөг, сагс гээд бүхий л мэргэжлийн спортуудад аюулгүй байдлын бодлогыг мэргэжлийн клүбүүд барих нь чухалд тооцогддог. Үүнд тухайн спортыг даган гарах эрсдлүүд, сөрөг талууд, цаашлаад энэ салбар ажиллаж, дагаж байгаа бүхий л хүмүүсийн аюулгүй байдал физик болон онлайн байдлаар яаж хангагдаж байгааг хөгжүүлэх бодлого дээр тэд анхаарлаа хандуулдаг. 

Тэгвэл уг байдал дээр Safeguarding Today байгууллага дэлхийн хамгийн алдартай бөгөөд олон спортын байгууллагууд хамтран Safeguarding Policy гаргадаг байна. Ийнхүү Fnatic ч гэсэн уг хөдөлгөөнд нэгдэж байгаа бөгөөд анхны esport-ийн аюулгүй байдлын бодлогыг гаргасан байгууллага болж байгаа юм. 

Энэ талаар fnatic-ийн консул Эндри Күүк: 

“Аюулгүй байдлын хамгаалалт гэдэг бол бүхий л салбарт залуу үе болон хүүхэд дагаж байгаа бол заавалчгүй хийх ёстой алхмуудын нэг байдаг. Тиймээс насанд хүрсэн хүмүүст энэ зүйлийг суулгаж, хөгжүүлж дараагийн залуу үеэ хамгаалах нь бидний хувьд үүрэг юм” хэмээн онцолжээ.

Харин Safeguarding Today-ийн захирал, үүсгэн байгуулагч Жэнни Смит:

“Бид ихэнх уламжлалт спортууд аюулгүй байдлын хамгаалалтад онцгой анхаардаг гэдгийг мэднэ. Тэгвэл энэ тал дээр esport анхаарч fnatic энэ хөдөлгөөнийг эхлүүлж буй нь маш чухал юм. Аюулгүй байдал гэдэг ялангуяа дижитал орчинд чухал байдаг тул энэ тал дээр анхаарах нь зайлшгүй зүйл. Бид тэднийг испортын салбарт эхний зөв стандартыг тогтооход дэмжин ажиллах болно” хэмээн онцолжээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img