EA Sport FIFA 22 -ын дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтарч жил болгон зохион байгуулдаг “fifae nation series” 2022 оны Ази тивийн урьдчилсан шатны тоглолтууд 5 сарын 20,21-нд болсон. Үүнд зориулж манай улсын Хөл бөмбөгийн Холбоо шигшээ багаа бүрдүүлэх зорилгоор улсын аврагын тэмцээн зохион байгуулж эхний 3-н байрыг эзэлсэн тамирчид эх орноо төлөөлөн тоглолтуудаа хийлээ.
FIFAE Nation series-д манай шигшээ баг нийт 10 тоглолтонд 11 оноо цуглуулж хэсэгтээ Макао улсын шигшээ багтай оноо тэнцэж, бөмбөгний зөрүү тоолсноор манай улсын баг харамсалтайгаар хасагдаж дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон.

Энэ тэмцээнд манай баг дэлхийн чансааны 7-т бичигддэг Малайз, дэлхийн чансааны 29-т бичигддэг Хонконгийн шигшээ багуудтай тэнцээ авч маш сайн оролжээ. Энэхүү тоглолтуудын дараа дэлхий чансаа шинчлэгдэж Монгол улсын баг дэлхийн чансааны 86 улсаас 66-д эрэмблэгдлээ.
FIFAE Nation series-д оролцсоны дараа Монгол улсын баг чансаагаа ахиуллаа.
Б.Гүнтөгс “gessss1”- Улсын аваргын тэмцээнд 1-р байрт шалгарсан.
Г.Төгсбаяр “hyped” – Улсын аваргын тэмцээнд 2-р байрт шалгарсан.
А.Есөнхүсэл “Yesukhei” – Улсын аваргын тэмцээнд 3-р байрт шалгарсан.



400,000$ шагналын сантай энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн нь 10 сард Копенгагт болно.
Холбоотой нийтлэл:ESN Explained: Яагаад Konami PES-ийн нэрийг eFootball болгож rebrand хийх болсон бэ?