Ням, 10 сар 24, 2021
top banner

Рэппэр Gee тэргүүтэй NBA2K21 Монголын шигшээ баг бүрдлээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй NBA2K21 төрлийн FIBA Esports Open тэмцээн Career mode дээр энэ сарын 16-18-ны өдрүүдэд явагдахаар товлогдоод байгаа билээ. Тус тэмцээнд Монгол улсын баг зүүн өмнөд азийн бүст харъяалагдан оролцохоор болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл уг тэмцээнд оролцох Монголын багийн шалгаруулалт дуусч шилдэг 7 тоглогч шалгарч эцсийн байдлаар мэдүүлэгт багтжээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 7 тамирчныг өнөөдөр MESA зарласан ба үүнд Монголын алдартай рэппэр Big Gee багтсан нь сонирхол татаж байв. Багийн бүрэлдэхүүн Gee, Starboy, Sake, Telmen, Amaraa, Tsoogii, Mango гэсэн байдлаар бүрдсэн байна. Хоёр тамирчин нь буюу Starboy, Sake нар Япон болон Австрали улсуудаас оролцох бол бусад тамирчдын хувьд Монголоос оролцох аж.

Тамирчдын хувьд тус тусдаа баг удирдахгүй бөгөөд өөрсдийн хөгжүүлсэн тамирчдыг удирдан нэг болж тоглох юм. Тиймээс нилээд багийн ажиллагаа, бодит сагс шиг тактик хувилбар шаардсан онцгой тэмцээн болох юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img