Ням, 10 сар 24, 2021
top banner

FIBA Esports Open: Монгол улсын багийн шалгаруулалт зарлагдлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-аас зохион байгуулдаг FIBA Esports Open тэмцээний 2021 оны тэмцээн зарлагджээ. Уг тэмцээн 6 бүст, 61 улсын хооронд явагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. Тэмцээний зүүн азийн бүсээс Монгол улс оролцох улсуудын жагсаалтанд багтжээ.

FIBA Esports Open: Монгол улсын багийн шалгаруулалт зарлагдлаа image 2

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо нь FIBA-д бүртгэлтэй, Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA нь олон улсын испортын холбоодуудад бүртгэлтэй зэрэг нь Монгол улсыг уг тэмцээнд шууд оролцох нөхцлийг бүрдүүлсэн байна.

Тэмцээн одоогоор хэзээ зохион байгуулагдах тов нь гараагүй байгаа ч оролцох улсуудад шигшээ багаа бүрдүүлэх зааврууд иржээ. Уг шугамаар MESA тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх шалгаруулалт зарласан байна. FIBA-аас ирсэн зааврын дагуу шигшээ баг 7 хүний бүрэлдэхүүнтэй, багийн гишүүн бүр NBA2K дээр MyCareer нь 95-аас дээш рэйтингтэй, 16 нас хүрсэн байх ёстой аж. Уг удирдамжийн дагуу дараах линкээр шигшээ багт багтах хүсэлтэй хүмүүсийн мэдээллийг хүлээн авч байгаа бөгөөд 26-ныг дуустал материалыг хүлээн авна гэжээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img