Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    72 настай парламентын гишүүн esport баг байгуулсан гэдэг нь худлаа болох нь нотлогдлоо

    Бид өмнөх мэдээллүүдээрээ Испанийн парламентийн гишүүн 72 настай эмэгтэй esport-ийн баг байгуулж байгаа талаар мэдээлж байсан билээ. Уг мэдээлэл дэлхийн esport-ийн томоохон медиагаар зарлагдаж, нилээдгүй цар хүрээнд тарсан юм. Гэвч уг гишүүн нь тус сэдвээр зөвхөн шоу хийсэн нь тодорхой болсон бөгөөд харин ч Screen Wolves гэдэг нэр дээр gaming-ийн хор уршгийг таниулах төрлийн байгууллага бүртгэлтэй байдаг нь тогтоогджээ.

    Тэрбээр шинэ багаа байгуулах үедээ “Би насан туршдаа олны анхаарлын төвд байж, улс төрчийн ёсоор бусдад таалагдах гэж хичээдэг байсан. Би бараг л юунд дуртайгаа мартах шахаж… Гэхдээ та бүхэн үүнийг мэдэж байгаа. Энэ бүгд дуусгавар болсон. Чимээгүй байсаар ханалаа, одоо та бүхний үгийг сонсохгүй би юу хүссэнээ л хийнэ. Ил гарах цаг боллоо, тоглох цаг боллоо” хэмээсэн юм. Гэвч энэхүү мэдээлэл нь зөвхөн өөрийнхөө нэр хүндийг худал байдлаар өсгөх гэсэн арга заль байсан талаар хэвлэлүүд бичиж эхэллээ.

    Сэлиа Виллалабос хэмээх тус гишүүний хувьд энэ мэдээллийн өмнө парламентийн чуулган үеэр Candy Crush тоглож байгаа бичлэг нь ил болсон бөгөөд тус үйл явдлын улмаас нэр хүнд нь нилээд унаад байсан юм.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу