Бямба, 11 сар 26, 2022
Бусад

    Филиппин улсын Execration Монголын URG MESA League тэмцээнд уригдлаа

    Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA-ийн 2021-22 оны улирлын лигийн тэмцээн эхлэхэд тун бага хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл URG MESA League нэрийн дор зохион байгуулагдах тус тэмцээний эхний нэрс тодорч эхэлсэн байна.

    Үүнд эхний урилгын эздээр DPC азийн бүсийн Division I-ийн баг болох Филиппин улсын Execration тодорчээ. Азийн бүст тогтмол өндөр амжилттай тоглож буй Execration жилийн жилд азийн топуудын тоонд багтдаг. Тэгвэл ийнхүү анх удаа Монгол улсаас зохиож байгуулж буй тэмцээнд оролцохоор болж байна.

    MESA-ийн хамгийн том тэмцээнд тооцогддог MESA League өнгөрсөн жил CS:GO дээр нэмэгдээд DOTA2, PUBG Mobile төрлүүдэд явагдана гэгдэж байсан ч цар тахлын улмаас цуцлагдаад байсан юм. Тэгвэл 2021-22 оны улиралд CS:GO лиг нь альхэдийн эхлээд байгаа ба MESA Pro Series Finals-д тэргүүлсэн 4 баг, MESA Challenger шалгаруулалтаас гарч ирсэн 3 баг, олон улсын 3 баг гэсэн нийт 10 багийн бүрэлдэхүүнтэй явагдаж байна.

    Тиймээс DOTA2 лиг ч гэсэн дээрх бүтэцтэйгээр явагдах төлөвтэй байгаа. Монголын талаас оролцох багуудын хувьд MPS Finals тэмцээнд тэргүүлсэн Lilgun, Kobolds, ING, Wanted, Sable Hat гэсэн төлөөллүүд юм. Гэвч зарим багуудын хувьд өөр нэртэй болсон эсвэл бүрэлдэхүүн тарсан гэсэн төлөвтэй байгаа. Тиймээс ганц хоёр төлөөллийн оронд өөр багууд орыг нь эзлэх учиртай.

    Тэмцээн тойргийн журмаар 9 тойрог явагдаж эхний 8 баг хасагдах шатанд гарах дүрмээр тоглоно. Гэхдээ байрлал бүр өөр өөр давуу эрхийг эдэлж байгаа тул сүүлийн байруудаар хасагдах шатанд гарвал тун хүнд нөхцөл байдалтайгаар тэмцээнийг үргэлжлүүлэх юм. Шагналын сан 40 сая төгрөг хэмээн зарлагдсан ба URG Coin албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж Red Bull брэнд уламжлал ёсоор дэмжигчээр оролцож байна.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу