Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    Ex-Tiger баг шинэ нэрийн дор тоглохоор боллоо

    Монголын esport-ийн шилдэг тамирчдын төлөөлөл Dobu, Kabal, nin9, Neuz, rate нар буюу ex-Tiger багийнхан шинэ нэрийн дор тоглохоо албан ёсоор зарлалаа. Тэд Монголын esport-ийн шинэ байгууллага болох Team Renewal багтай гэрээ байгуулж тэдний нэрийн дор ирэх тэмцээнүүдэд оролцохоор болжээ.

    Тэдний хувьд Хятадын Tiger байгууллагын дор нэг жилийн хугацаанд тоглосон боловч сүүлийн саруудад багийн ивээн тэтгэлэг тасарсантай холбоотойгоор гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон байна. Tiger-ийн хувьд RMR Series дууссаны дараагаар erkaSt багийг орхиж, ncl мөн гарсанаар rate, cool4st нарыг аваад байсан юм. Сүүлд Neuz cool4st-ийн оронд орж одоогийн бүрэлдэхүүн бүрэлдсэн билээ. Ийнхүү сүүлийн байдлаар дээр дурдсан бүрэлдэхүүн ийнхүү Renewal хэмээх Монгол багийн нэрийн дор тоглох болж байна. Энэ талаар багийн ахлагч Добу:

    “Бид Renewal багт нэгдсэндээ үнэхээр их баяртай байна. Renewal-ийн хувьд шинээр байгуулагдсан Монголын esport-ийн баг байгаа. Бид олон гайхалтай амжилтыг энэ багийн хамтаар бүтээмээр байна” хэмээжээ.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу