Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Манчэстэр Ситигийн ивээн тэтгэгч Etihad Airways Nigma-ийн ерөнхий спонсор боллоо

Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн багуудын нэг болох Манчэстэр Ситиг 2009 оноос хойш тасралтгүй ивээн тэтгэж буй Etihad Airways компани DOTA2-ийн Team Nigma багийг ивээн тэтгэхээр боллоо.

Саяхан Abu Dhabi Gaming-тэй гэрээ байгуулж Абу Даби хотод байрлахаар болсон тэдний хувьд дараагийн том алхам нь ийнхүү тус улсын гигант байгууллагатай гэрээлсэн явдал байлаа. Ингэснээр тэдний хувьд дэлхийн хамгийн том ивээн тэтгэлэгтэй esport-ийн багуудын нэг болж байгаа ба та бүхэн Etihad Airways компани хөлбөмбөгт Манчэстэр Ситид ямар том хөрөнгө оруулалт хийдгийг хэдийнээ мэдэх билээ.

Team Nigma багийг ийнхүү Арабын байгууллагууд ивээн тэтгэж буй нь багт тус гаралтай хэд хэдэн тамирчид байдагтай холбоотой юм. Тус ивээн тэтгэлгийн талаар нарийн мэдээллүүд гараагүй бөгөөд учир нь Etihad Airways байгууллага Team Nigma-ийг бүх талаар буюу үндсэн ивээн тэтгэгчээр нь ажиллахтай холбоотой биз ээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img