Ням, 10 сар 24, 2021
top banner

ЦАХИМ СПОРТЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ

esportsnews.mn Монголын болон дэлхийн цахим спортод болж байгаа үйл явдлыг тоймлон хүргэдэг долоо хоногийн мэдээгээ танилцуулж байна.

E-ESPORTS

  • Солонгос, Японы хамтарсан видео тоглоом үйлдвэрлэдэг Nexon компани Microsoft Azure программыг видео тоглоомын салбарт хэрэглэснээс үндэсний болон олон улсын зах зээлд өсөлттэй байгаагаа зарлалаа.
  • LOL тоглоомын Absolution cinematic 5 минутын урттайгаар гарлаа. Өмнө нь 2021 оны 1-р сард гарч байсан Ruination; 7-р сард гарсан Before Dawn цувралын үргэлжлэл юм.

S-SPONSORSHIPS, PARTNERSHIPS…

Монголын Электрон Спортын Холбоо Хас банктай хамтран ажиллахаар боллоо.

Хойд Америк бүсийн томоохон цахим спортын байгууллага болох Evil Geniuses баг Англи улсын хөлбөмбөгийн Премьер лигийн баг болох Wolverhampton Wanderers багтай хамтрахаар болжээ.

Зүүн Өмнөд Азийн цахим спортын фирм Ampverse Вьетнам улсын SBTC байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. SBTC байгууллага нь LOL, Wild Rift төрлийн мэргэжлийн багтай, 80 мянга гаруй байнгын үзэгчтэй, томоохон байгууллага юм.

Цахим спортын GenG, Солонгосын хип хоп дуучин Jay Park, өсөж яваа од pH-1, GrrovyRoom нартай хамтран LOL төрлийн багтай зориулан “All In” дуу хийснээ зарлалаа.

Riot Games тоглоом хөгжүүлэгч өөрийн хөгжүүлсэн LOL төрлийн League Champions Series тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр FTX цахим мөнгөний платформтой хамтран ажиллахаар болжээ. Өмнө нь TSM байгууллага FTX-тэй хамтран 250 сая долларын хөрөнгө оруулалт татах болоход Riot Games-ийн дүрэмтэй таарахгүй гэж үзэж байсан ч шийдвэрээ өөрчилсөн бололтой.

P-PLAYERS, TEAMS…

  • Kaz гэдэг нэрээр нь Монголын цахим спортод өөрийн зам мөрийг үлдээж яваа  29/90 болон Checkmate  багийн ахлагч мэргэжлийн тамирчны хувьд “зодог тайлж” байгаагаа мэдэгдлээ.
  • Renewal багийн CS:GO тамирчин Гантулгын Есөнтөмөрийн тухай ESN story булан онцлон хүргэлээ.
  • Сайн санааны төслийн нэг болох Save the Kids цахим мөнгөний сурталчилгаанд оролцсон Faze Clan багийн зарим нэгэн тоглогчид, нэвтрүүлэгч нар хууран мэхлэх үйлдэлд оролцсон хэмээн буруутгагджээ. Энэхүү цахим мөнгийг хүүхдийн сайн сайхны төлөө илүү сайхан ертөнцийг бүтээе уриан доор гаргахдаа олон нийтийн нөлөөлөгчид, цахим спортын мэргэжлийн тамирчдыг сурталчилгаандаа ашигласан ажээ. Харин FazeClan байгууллагын 4 гишүүн энэ асуудлаас болж халагдсан.

O-ORGANIZATIONS, REGULATIONS…

  • Филлипин улсын “The Games and Amusements Board” (Тоглоом, Наадмын Хороо-албан бус орчуулга)-оос цахим спортын уралдаан тэмцээн нь орлого олох зориулалттай явагдаж байгаа тусгай зөвшөөрөл авах ёстой гэж мэдэгдлээ.
  • Isle of Man хэмээх Англи, Ирландын хооронд байдаг өөртөө засах арлын улс цахим спортын X7  багийг дэмжихээр боллоо. Хэдийгээр тамирчид, дасгалжуулагчдын цалинд дэмжлэг болох, багийн тамирчдын өмсгөл зэрэгт зарцуулах санхүүжилтийг гаргана. X7 баг нь Нэгдсэн Вант Улсын LOL төрлийн зуны шалгаруулалтад амжилттай тоглосон билээ.
  • World of WarcraftDiabloOverwatch, Call of Duty зэрэг тоглоомуудаараа алдартай Activision Blizzard компаний ерөнхийлөгч J. Allen Brack албан тушаалаасаа огцорлоо. Тус компаний эмэгтэй ажилтнууд “ажлын байран дахь бэлгийн хүчирхийлэл, эмэгтэй ажилтнуудад ёс бусаар ханддаг, цалингийн тэгш бус байдал” зэрэг асуудлаар Калифорни мужийн шүүхэд өргөдөл гаргасан билээ.
  • Энэтхэг улсын Тойргийн шүүгч Naresh Kumar Laka улсынхаа Ерөнхий Сайдад тус улсад хамгийн их тоглодог Free Fire, Battleground Mobile India тоглоомуудыг хориглохыг хүссэн захидал явуулжээ.

R-RATINGS, NUMBERS…

Цар тахлаас хойш олон нийтийн сүлжээ, платформууд цахим спорт, видео тоглоомын салбарт шуурхайлан орсон билээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар FaceBook Gaming сувгийн үзэлтийн цаг 1 тэрбумыг давж, харин хоёрдугаар хагаст 127 сая цагаар үзэлтийн хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн жилийн одоо үетэй харьцуулбал 42.7%-иар өсчээ.

FaceBook Gaming суваг дээр нэвтрүүлсэн цаг нь 6.6% хувь буюу 19.5 саяаас 20.8 сая болжээ. Энэ тоо 2020 оны хоёрдугаар улиралд 6.5 сая цаг байжээ.

Хамгийн сонирхолтой нь цар тахлын үеэр нийтдээ 1.5 сая шинэ шинэ суваг гарч байсан бол одоо энэ тоо 45% буюу 840 мянга болтлоо буурчээ.

T-TOURNAMENTS, LEAGUES…

2020 оны 12 сараас эхэлсэн MESA Pro Series тэмцээний гурван цувралын шилдгийн шилдэг багийг тодруулах MPS Finals тэмцээн явагдаж өндөрлөлөө. MESA Pro Series Finals тэмцээнд өмнөх цувралыг тэргүүлсэн шилдэг 6 баг оролцож, 7 сарын 4-өөс өрсөлдөж ялагч нь тодорсон байна. Тэмцээний финал 7 сарын 31-нд Renewal болон Checkmate багуудын хооронд явагдаж 3:0-ийн харьцаатайгаар буюу 16:13, 16:10, 16:3 гэсэн дарааллаар аваргын цомын эзэд болсон байна.

S-STREAMING, BROADCASTING…

  • WePlay байгууллага 2021 оны 10.23-11.7-нд болох PGL Major Stockholm 2021 тэмцээнийг орос хэл дээр нэвтрүүлэх албан ёсны эрхээ авлаа.
  • Испани хэл дээр нэвтрүүлгээ явуулдаг Live Media Esports Entertainment сувар Dota 2 төрлийн Beyond The Summit тэмцээнийг Латин Америкт шууд дамжуулах эрхээ авлаа.
  • ESL Gaming байгууллага Израйл улсын  The Gaming Channel-тэй хамтран ESL Pro Tour CS: GO тэмцээнийг еврэй хэл дээр нэвтрүүлэх эрхийг өглөө.
ЦАХИМ СПОРТЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img