-9.9 C
Ulaanbaatar
Даваа, 3-р сар 27, 2023

Долоо хоногийн мэдээгээ хүргэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын цахим спорт

Энэ оны эхээр Монгол залуусын хийсэн анхны indie game гарлаа гэсэн мэдээнүүдийг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл тэднийхэн 11.11-нд тоглоомынхоо нээлтийг Steam дээр хийлээ.  Одоогийн байдлаар 1-т яваа энэ тоглоом нь гадаад орноос тоглоход $14.99 бөгөөд нээлтийн долоо хоногтоо $12.74-өөр тоглох боломжтой. Харин өчигдөр 1.4 патчаа гаргаж тоглоомонд байгаа бага зэргийн алдаануудыг зассан.

Манай улсын шилдэг багуудын нэг болох D13 Esports байгууллага CS:GO багийн тоглогчидтойгоо 55.000.000₮ үнийн дүнтэй, 16 сарын хугацаатай, мэргэжлийн тамирчны гэрээ байгууллаа. Энэ гэрээний онцлог нь цалин, бэлтгэлийн байр, компьютер техникийн хангамжаас гадна анх удаа цахим спортын мэргэжлийн тамирчныг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа нь юм.

EM Beijing-Haidian 2020 Asia тэмцээнд оролцож байсан D13 esports баг Tyloo, Invictus багт хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа.

11.11-12-нд болсон Wildcard бүсэд манай улсын Zeus Clan, Bear, From hell, Black team багууд оролцож Zeus Clan баг шалгарсан ч жижиг бүсээс шалгарсан гэдэг шалтгаанаар дахин PMPL TAIPEI бүсийн шилдэг 10 багтай өрсөлдөн PUBG MOBILE GLOBAL CHAMPOINSHIP тэмцээнд оролцох 24 багийн нэг болж эрхээ авлаа.

Монгол улсын хэмжээнд цар тахлын тархалт эхэлсэний улмаас улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон нь цахим спортын тэмцээнүүдэд нөлөөлж эхэллээ. Улсын хэмжээнд ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоосны улмаас MNSL- Монголын Үндэсний Оюутны лигийн 2020 оны 11 сарын 14-15-ны өдрийн тоглолтууд хойшиллоо.  Лигт оролцож байгаа сургууль, багуудыг танилцуулбал:

  • МУИС Team 425, Magaton, Say My Name, Team NOIDEA
  • ХУИС Team 212, Team H2
  • ROYAL Gentel Nomads, Team Agape, Team RIU
  • СЭЗИС Balance Team, Team Sanhuu
  • ШУТИС Team Isolated, Last Dance, Tinker of Meepo, Team Shark
  • OТИС Team 3K, Vertical Fortune
  • ХҮИС Team Amar
  • ОУЭЗДС Team IIEB
  • МОНГОЛ КООСЕН Team Mok, Savage Mode
  • БХИС Team Batlan
  • ТТПДС Collection team
  • ИЗОУИС Team Zev

Үндэсний Оюутны Лигийн тэмцээний талаар dgamers.mn үүсгэн байгуулагч С.Хулан (dolores) ergelt.mn хуудсанд ярилцлага өгчээ.

TechNomad Gaming-ээс зохион байгуулж байгаа National Mobile Cup тэмцээний 1-р улирлын тоглолтод 70 баг бүртгүүлж, 11.15-18-ны хооронд нийт 35 тоглолттой. Харин энэ тэмцээний үндсэн кастер “Kenniz” кастер хийх сонирхолтой залуус өөр өөрийн хуудсаар дамжуулж болно. Тэмцээний шагналын сан:

  • 1-р байр: 400,000₮
  • 2-р байр: 300,000₮
  • 3-р байр: 200,000₮
  • 4-р байр: 100,000₮
  • 5-р байр: 50,000₮
  • 6-10-р байр: 25,000₮

META энэ удаагийн FreezeTime  цувралын 19, 20 дахь дугаараар цахим спортод болж байгаа үйл явдлын тойм, CS:GO тухай чөлөөт сэдвээр ярьжээ. Харин тэдний YouTube суваг нь 50 мянган дагагчтай болсон байна.

Kasui gaming-ий “Kasui-ийн 30 асуулт”-ад Mobile Legends streamer Safkaz Gaming Б.Энх-Ундрах оролцжээ.

9-р сарын 17-оос хойш ор сураггүй алга болсон Маggir хуудас эргэн ирж, видео тоглоомын тухай сонирхолтой мэдээллээ оруулж эхэллээ.

Хамтын ажиллагаа

Английн хөрөнгийн бирж дээрээс 41 сая доллар босгож чадсан цахим спортын Guild байгууллага Английн залуусын дуртай брэнд Fergus Purcell-тэй хамтран шинэ лого бүхий малгайтай цамцны загварыг танилцууллаа.

АНУ-ын Лос Анжелос хотод байдаг ESTV 2019 онд байгуулагдсан хойш цахим спортын тухай контентууд хийж эхэлсэн билээ. Харин ESE Entertainment технологийн хамтарснаар үйл ажиллагаагаа Европд тэлэх боломжтой боллоо.

Шведийн цахим спортын GODSENT байгууллага, спортын бооцооны BetSafe-тэй хамтран ажиллах 3 жилийн гэрээ хийлээ.

Хойд Америкийн ахлах сургуулийн цахим спортын лиг Үндэсний Цэргийн байгууллагатай хамтран 25 сургуульд цахим спортын лаборатори байгуулах боллоо.

2014 онд байгуулагдаж байсан Английн EXCEL esports байгууллага өөрийн өнгө төрх, логогоо өөрчилжээ. Энэ байгууллага саяхан “Power of Better”-тэй хамтарч байгаа сураг гарч байсан.  Ингэснээр зөвхөн лого төдийгүй, цахим хуудсандаа өөрчлөлт оруулж, худалдаа хийх боломжтой болгожээ.

Нидерланд улсын H and M хувцасны брэнд, Нидерландын FIFA цахим спортын eDivisie-тэй хамтран ажиллах боллоо. H and M бол залуусын дунд маш түгсэн хувцасны брэнд бөгөөд, тэмцээний үеэр өөрсдийн танилцуулга, видеог 2 улирлын тоглолтын туршид байршуулах юм байна.

Шинэ технологи, Тоглоомууд

2018 онд нээлтээ хийж байсан AMONG US  тоглоомыг 10-р сард бүх палтаформууд дээр нийт 74.8 сая удаа татаж авсан байна. Гэтэл энэ тоглоомын нэрээр хуурамч сайтууд олноор бий болж тоглогчдын мэдээлэл, банкны картыг хулгайлах хэргүүд гарсаар байна.

Баг, тамирчдын хөдөлгөөн

MIBR багаас “CSGO дасгалжуулагч нарын хэрэг” хэмээх асуудалд орж байсан TACO, DEAD нар дахин өөр баг байгуулахаа мэдэгдлээ.

Хэвлэл мэдээлэл, Тоо баримтууд

 CSGO тоглоомын түүхэнд хамгийн өндөр шагнал авсан тамирчдыг Дани улсын Astralis багийн 5 тамирчид тэргүүлж байна.

Community, Ёс зүй

Цахим спортын тухай мэдээллийг шуурхай хүргэдэг esportsinsider.com байгууллага өвлийн улирлын дижитал хурлын арга хэмжээний үеэр тодруулах The Clutch Digital уралдааны шалгаруулалтыг дуусгалаа. Эхний шатнаас GGpredict, HUDSTATS, Interactive Productline, Flexer байгууллагууд тодорчээ. Тэдний нэг нь л шалгарч, хөрөнгө оруулалт авах эрхтэй болох юм.

Дани улсын Astralis баг өөрийн гэсэн talent хөтөлбөрийг эхлүүллээ. Ингэснээр ихэвчлэн, залуу, өсвөр насны хүүхдүүдийг хамарч, зөвхөн тэдний тоглолтод биш, боловсролд анхаарал тавих юм байна. Эхний нэг жилийн хугацаанд LOL төрлийн 3 баг, CSGO төрлийн 2 багтай болохоор төлөвлөж байна.

Хойд Америк төдийгүй дэлхийд алдартай спортын мэдээ, мэдээллийн ESPN байгууллага цахим спортод зориулан гаргадаг контентоо зогсоолоо. Үүний улмаас 500 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач  халагдлаа. Цар тахлын улмаас 2021 оны төсөв хасагдсанаас болсон гэж тайлбарлаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Ю. Ариунзаяат
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.
Шинэ мэдээ
- Advertisement -spot_img
Төстэй мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here