Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Esports vs E-Sports, Испорт vs Эспорт аль нь зөв бэ?

Бидний ойлгож, уншиж, дуудаж заншсанаар цахим спорт, электрон спортын төрөл нь видео тоглоомоос эхэлж, одоо дэлхийн хэмжээний спорт болоод буй. Гэтэл одоогоор үүнийг маш олон янзаар дуудах, бичих, тогтсон нэг нэршилтэй болоогүй байгаа нь сонирхол татам. Сагсанбөмбөг бол Basketball, жудо бол Judo. Тэгэхээс бид сагсыг өөрөөр нэрлэдэг албан ёсны нэршил, Basketball гэдэг дээр дэлхий нийт өөр нэршил ашигладаг жишээ мэдэхгүй. Хөлбөмбөг дээр Soccer, Football гэдэг хоёр нэршил байдаг ч хоёр спортын давхцлаас болж, ялгахын тулд ийм нэршил үүссэн. Бусдаар нэршлийн маргаантай спорт дэлхий дээр бараг байдаггүй. Харин цахим спорт, электрон спортын хувьд маргаантай. Ямар сайндаа л бид Монголдоо цахим спорт, электрон спорт, испорт, еспорт, э-спорт гээд түмэн янзаар бичиж байхвий.

Бидний хувьд ойлгоход хялбар бол гаднаас хүн харвал цахим спорт, электрон спорт гэж ямар ялгаатай, испорт гэж бас юу байна гээд асуумаар. Энэ мэтчлэн маргаан цаашлаад бичиг баримтын түвшинд маргаан, төөрөгдөл үүсгэх магадлалтай. Цаашлаад ч олон нийтийн ойлголтыг зөвтгөхөд саад болж ч мэдэх юм. Бид бол тогоон дотроо ойлголцоод л явж байдаг, цаана биднийг юу гэж хардгийг та бүхэн мэднэ.

Esports vs E-Sports, Испорт vs Эспорт аль нь зөв бэ? esport испорт

Нэг нэршил дээр тогтож чадахгүй байгаа тухайд

Дэлхий нийтийн хувьд ч нэршлийн маргаан байна. Хөлбөмбөг FIFA буюу дэлхийн хөлбөмбөгийн холбоон дээрээ захирагдаж, бүгд нэг толгой доор, нэг хүчин дор явдаг. Тэр ч утгаар нэршил, дүрэм, журам дээр тийм ч их маргаан гарахгүй. Тэгвэл esport-ийн хувьд нэгдсэн албан ёсны холбоо гэж байхгүй. Олон улсын, дэлхийн тодотголтой хэд хэдэн холбоо бий. Үүнд IESF(International E-sports Federation), GEF (Global Esports Federation), WESA (World Esports Assocation) гээд хүч нь тэнцүү гэж хэлж болох хэд хэдэн холбоо багтана. За гэхдээ өнөөдрийн хувьд нэршил ярьж байгаа тул эдгээр холбоодын холбоо хамаарал болон өрсөлдөөний талаар, цаашдаа хэрхэх талаар дараа дурдъя.

Ийнхүү олон холбоод байдаг учраас дээрээс нь нэг тушаал гараад, журам гаргаад нэршил дүрэм журмыг цэгцлэнэ гэдэг боломжгүй байна. Тоглоом хөгжүүлэгчдээс хамаараад хязгааргүй тэлж байдаг зарчимтай тул холбоодын хүч, тоглоом хөгжүүлэгч групп компаниудыг давах арай болоогүй байна. Тоглоом хөгжүүлэгчид юуг ч хүссэнээрээ өөрчилж, тоглоомын дүрмийг зохиож болох тул харицангуй нягт байх ёстой холбоодуудын хувьд хүндрэл үүсдэг. Тэгэхээр ямартай ч цахим спорт, электрон спорт зэргийг ингэж бичнэ гээд албан ёсны журам гаргалаа ч нөгөө холбоо нь зөрөөд, бизнесийн байгууллагууд зөрчөөд ямар ч үр дүнд хүрэхгүй. Тийм ч учраас нэг толгойгүй (нөгөө талаас давуу тал) энэ спорт нэршлийн хувьд дэндүү эрх чөлөөтэй байна.

Esports vs E-sports, eSports

Анх видео тоглоомоос гаралтай тул олон нийт ерөнхийд нь Electronic Sports гэж нэршлийг анх гаргаж ирсэн. Урт учраас E-sports, eSports зэргээр товчилж эхэлсэн. Хоёр дахь хувилбарын тухайд тун ирээдүйгүй, бичгийн хувилбар дээр төөрөгдөл үүсгэхээр, ашиглалт хийхэд хэцүү, явуургүй хувилбар байсан. Анх ялгах гэж ингэж үүсгэсэн байх боловч тун бүдүүлэг гэмээр бичвэр.

Esports vs E-Sports, Испорт vs Эспорт аль нь зөв бэ? 3 esn

Аль ч хэлэнд нэг нэршлээс нөгөө нэршил үүсэх тохиолдол маш их. Өөр хэлний нэг үгийг нутагшуулаад өөрсдийн хэлэнд эвтэйхэн болгож буулгаж, шинэ үг үүсгэдэг хэлнүүд зөндөө бий.Үүний жишээ нь англи хэл бөгөөд өөр хэлнээс маш олон үгийг хөрвүүлж шинэ үг, үндэс үүсгэсэн байдаг. Тэр ч утгаараа esports гэж шууд бичих хувилбар буюу шинэ оноосон нэр үүссэн гэж хэлж болно. Одоо esport-ийн том мэргэжилтнүүд, судлаачид esport гэсэн нэршлийг Electronic Sport гэдэг үгний товчлол гэж үздэггүй бөгөөд тэр талаас нь тайлбарладаггүй. Гарал нь энэ үгнээс гаралтай боловч бие даасан шинэ үг гэж үздэг. Учир гэвэл нэгдүгээрт толь бичигт албан ёсоор тусдаа үг болж орсон, өөрийн гэсэн тайлбартай үг. Хоёрдугаарт esport гэдэг үгний дор бид заавал electronic гэсэн утгыг ойлгох албагүй бөгөөд үүнд виртуал, мобайл, компьютер цашлаад энэ спорт яаж ч тэлж магадгүй, аливаа ганц ойлголтод багтахгүй гэдэг нь тодорхой байгаа юм. Тиймээс esport гэдэг бие даасан нэр үг үүсч байгаа нь ийм учиртай.

Esports vs E-Sports, Испорт vs Эспорт аль нь зөв бэ? 4 esn

Одоогоор esport-ийн ихэнх албан ёсны байгууллагууд esport буюу ямар ч дундуур зураасгүй, аль нэг үгийг томоор бичээгүй (Esports гээд өгүүлбэр эхэлж байгаа нөхцөлд томоор бичиж болно эхний үсгийг) хувилбарыг зөв нэршил нь гэдэг дээр санал нийлж буй. Тийм ч учраас E-Sports, eSports гэсэн хувилбаруудыг ашиглаж байгаа байгууллагуудыг шүүмжилж буй. Үүний гол төлөөлөгч нь Valve бөгөөд talent-уудаараа дамжуулан уг мессэжийг өгсөөр байгаа. Өмнө хэлсэнчлэн esport-ийн шийдвэр гаргалтын эрх мэдэл бүгд өөр өөр газар явдаг учир хүчээр цэгцлэх боломж байхгүй. Яваандаа цэгцрэх асуудал юм.

Мөн International E-Sports Federation гэх мэт анхнаасаа л албан ёсны нэрээ оноогоод өгчихсөн байгууллагууд олон байгаа тул үүнийгээ өөрчлөх, энэ нэршил алга болох магадлал хэцүү байна.

Испорт vs Эспорт, Еспорт, Э-Спорт

Хэчнээн цахим спорт, электрон спорт гэдэг үгсээр бид esport-ийг ойлгочихдог боловч яалтачгүй esports гэсэн үгийг галиглаж хэрэглэж байгаа маш их тохиолдлууд харагддаг. тийм ч учраас яаж буулгах нэгдсэн нэг зарчимтай болчихвол зөв юм.

Esports vs E-Sports, Испорт vs Эспорт аль нь зөв бэ? 5 esn


Өмнө дурдсанчлан esports гэдэг electronic sports гэдэг үгнээс үүсэлтэй боловч шууд тэр үгний товчилсон бичлэг биш. шинээр үүссэн оноосон нэр тул яаж дуудагдаж байгаагаар нь буулгах бидний хамгийн зөв сонголт болно. Эспорт, э-спорт, еспорт зэрэг бичлэгүүд нь өмнө дурдаж байсан e-sports-ийн эсвэл өмнө ашигладаг байсан electronic sports гэсэн бичиглэлийн галиглал учраас буруу болно. Тиймээс испорт гэсэн дуудлагаар буулгах нь төөрөгдлөөс салах, бусад буруу бичлэгээс нь ялгах хамгийн дөт алхам болж байна. Үүнд хэл шинжлэлийн мэргэжилтнүүд хамгийн том туслалцааг үзүүлнэ. Гэхдээ одоо ч гадаад нэрийг хэрхэн галиглах тал дээр шийдтэй зөв алхмууд хийгддэггүй бөгөөд олон судлаачид нь маргаантай байдаг өчнөөн үгс бий. Ямартай ч манай улсын хувьд нэгдсэн нэг дуудлага, бичлэг, галиглал, нэршилтэй болох нь зүйн хэрэг юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img