Монголын цахим спорт
Монголын цахим спортын долоо хоногийн онцлох мэдээ бол Монголын эмэгтэйчүүдийн Anticlockwise баг WESG 2018-2019 APAC-1st WOMEN’S GROUP ONLINE QUALIFIER-т нэг ч map ялагдалгүй эхний шатыг дуусгалаа. Багийн бүрэлдэхүүн:
- mizjmn – IGL/main awper
- aagaa – entry fragger
- oyhabesta – lurker
- Jennyzaaza – support
- ssingo – secondary awper/ support
- Цахим спортын Metagaming-ээс зохион байгуулж буй Mountain Dew League-ийн 128 багаас шалгарсан 12 баг үндсэн тэмцээнд тоглох гэж байна. Энэ тэмцээнд 4 баг урилгаар оролцоно. Mountain Dew, Skymedia хамтран зохион байгуулж буй энэ тэмцээн хамгийн олон тамирчид, багийг хамруулсан лигийн тэмцээн боллоо.
Dota 2 Mongolian caster EG-ийн зохион байгуулж буй “Хож. Хожоод ол” цуврал тэмцээнд Солонгос улсад болсон тэмцээнээс шалгарсан Team 24; Garena; Швед улсад болсон тэмцээнээс шалгарсан Random; Team Kab багууд өрсөлдөж Тeam 24 аваргаллаа. Шагналын сан нь 4 сая төгрөг.
Дэлхийн esports
- PLG (Power League Gaming) Grand Slam 2018 нь CS:GO төрлийн олон улсын LAN тэмцээн бөгөөд бүс бүсээс шалгарсан 16 шилдэг багууд өрсөлддөг нэр хүндтэй, шагналын сан өндөртэйд тооцогддог. 2018.12.12-15 хооронд Арабын Эмират Улсын Абу Даби болох аваргын төлөө тоглолтод Австрали улсын Grayhound баг, Хятад улсын 5POWER баг өрсөлдөнө. Эдгээр багуудад манай улсын Эрдэнэцогт-erkast, Mongolian duo dobu, kabal нар тоглодгийг та бүхэн сайн мэдэх байхаа. Энэ тэмцээний Asian qualifier-т өрсөлдсөн 32 багаас Storm rider 2-р байр, 2990 6-р байр, D13 12-р байранд оржээ.
- Польшийн Катовис-д болох CS:GO төрлийн IEM 2019 Asian minor-т MVP.PK-Солонгос; GOSU-Солонгос; Sz Absolute-Япон; Ignis-Япон; манай улсын Stormrider, 2990 багууд тоголлоо. Stormrider баг Ignis, Absolut багуудыг хожсон ч GOSU-д хожигдож тэмцээнийг өндөрлүүллээ.
- WESG (World Electronic Sport Game) 2018 –2019 тэмцээнд Монголын Dream team- 5PWRMNG; Stormriders; D13 багууд BO3 format-аар тоглолоо.
- Дээрхи тэмцээнүүд долоо хоногийн сүүлийн 4 өдөрт болсон гэхээр маш шахуу тэмцээнүүд болдог нь, Солонгосын 3 баг (MVP.PK; GOSU) Хятадын (5POWER) Японы баг (Ignis) Монголын 4 баг (Storm rider; 5PWRMNG; 29/90; D13) өрсөлдөж байгаа гэхээр тун удахгүй манай тамирчид дэлхийд олноороо нэрээ дуудуулах нь дамжиггүй.
- Малайз улсад болж байгаа Kuala Lumpur Dota 2 Major тэмцээний BO5 форматаар тоглосон багуудаас Орос улсын Virtus.pro 3-2 харьцаатаагаар Team Secret багийг хожиж 350 мянган доллар, аваргын цомыг авлаа.
- Дээрхи тэмцээнүүдийг Metagaming 10 цагийн stream хийж 20 мянган үзэгчид; Data 2 Mongolian caster EG 50 цагийн стрийминг -30 мянга гаруй үзэгчид; dota2.mn 60 гаруй цагийн стрийминг – 60 мянга гаруй үзэгчид үзжээ. (Youtube, facebook стриймээс эдгээр тоог тоймлон авлаа.)
- Сонин содон болгож дуулгахад Хятадын League of Legends төрлийн KTRolster багийн bot lane Kim “Deft” Hyuk-Kyu санаачлан Хятадын цөлжилт ихсэж байгаа газруудад мод тарих хөдөлгөөн өрнүүлж шүтэн бишрэгчид нь 1023 үрсэлгээ цуглуулжээ. Энэ баг League of Legends 2018 world tournament-д Invictus Gaming багт хожигдсон юм байна.