Perfect World Asia League Summer тэмцээний хэсгийн шатны гурав дахь 7 хоногийн тоглолтууд болж дууслаа. Тэмцээний хэсгийн шатанд Ази тивийн шилдэг 10 баг оролцож байгаа бөгөөд манай улсаас TIGER, D13 болон MAZAALAI багууд оролцож, Tiger, D13 багууд play off шатанд шалгарлаа. Tiger баг D13 баг, TYLOO багт хожигдож, Маzaalai багийг хожсоноор хэсгээс 4-р байранд шалгарч $12000, 1625 RMR оноотой;
D13 баг TIGER багийг хожиж, Invictus Gaming, ViCi Gaming багт хожигдож, хэсгийн тоглолтоо 6-р байранд шалгарч $6000, 1312.5 RMR оноотой боллоо.
Mazaalai баг өнгөрсөн долоо хоногийн тоглолтоор Tiger, Lucid Dream, ViCi Gaming багуудад хожигдож 10-р байрт орж $2000 шагнууллаа.
Play off шатны тоглолт BO3 форматаар 7.17-нд D13 баг Invictus gaming багтай; 7.18-нд Tiger баг Beyond багтай тоглоно.
Одоогийн байдлаар Азийн RMR (Regional Major Rankings) оноогоор жагсаавал
Монгол улсын TIGER баг 2912.5 оноо
Хятад улсын TYLOO баг 2812.5 оноо
Монгол улсын D13 баг 2662.5 оноо
Хятад улсын ViCi Gaming баг 2662.5 оноо
Тайланд улсын Beyond баг 2262.5 оноо
Арабын Нэгдсэн Эмират улс Divine Vendetta баг 2072.5 оноо
Хятад улсын Invictus Gaming баг 1312.5 оноо
Тайланд улсын Lucid Dream баг 1312.5 оноотой байна.
2020.07.29.