Perfect World Asia League Summer тэмцээний хэсгийн шатны хоёр дахь 7 хоногийн тоглолтууд болж дууслаа. Тэмцээний хэсгийн шатанд Ази тивийн шилдэг 10 баг оролцож байгаа бөгөөд манай улсаас TIGER, D13 болон MAZAALAI багууд оролцож байгаа юм. Долоо хоногт баг тус бүр 3 тоглолтыг хийсэн бөгөөд Монгол багуудын хувьд үзэгчдийн төсөөлж байсан шиг таатай үр дүнг авч чадсангүй.
Монгол багуудын энэ 7 хоногийн тоглолтуудын дүн :
TIGER – 2 хожил, 1 хожигдол
- TIGER 0 : 2 Divine Vendetta
- TIGER 2 : 0 Lucid Dream
- TIGER 2 : 1 ViCi
D13 – 1 хожил, 2 хожигдол
- D13 1 : 2 Beyond
- D13 0 : 2 Divine Vendetta
- D13 2 : 1 Bren
Mazaalai – 1 хожил, 2 хожигдол
- Mazaalai 2 : 1 Bren
- Mazaalai 1 : 2 Invictus Gaming
- Mazaalai 0 : 2 TYLOO
Тэмцээнийн хэсгийн шат дараа 7 хоногт баг тус бүр 3 тоглолт хийснээр өндөрлөх бөгөөд тэмцээнд оролцож буй 10 багаас хамгийн өндөр оноотой 8 баг дараагийн шатанд шалгарах юм. TIGER багийн хувьд сүүлийн 7 хоногийн тоглолтууд хэрхэн өрнөхөөс үл хамааран дараагийн шатанд шалгарах болзолоо хангасан бол D13 баг ядаж 1 хожил авах шаардлагатай байна. Харин Mazaalai багийн хувьд эхний 6 тоглолтоос ганц хожил авсан нь дараагийн шатанд шалгарахад хүнд болоод байна. Гэвч мэдээж манай залууст хэсгийн шатнаас шалгарах боломж байгаа ба миний хувьд маш чухал тоглолтоор хүснэгтэд тэнцүү оноотойгоор бичигдэж буй Lucid Dream багтай 7-р сарын 10ны 19:00 цагаас тоглох тоглолтыг онцлон хэлэе.
Хүснэгтийн байдал :
Байр | Баг | Оноо |
1 | TYLOO (Хятад) | 5 – 1 |
2 | TIGER (Монгол) | 4 – 2 |
3 | ViCi (Хятад) | 4 – 2 |
4 | Beyond (Тайланд) | 4 – 2 |
5 | Invictus (Хятад) | 4 – 2 |
6 | Divine Vendetta (АНЭ) | 3 – 3 |
7 | D13 (Монгол) | 3 – 3 |
8 | Lucid Dream (Тайланд) | 1 – 5 |
9 | Bren (Филлипин) | 1 – 5 |
10 | Mazaalai (Монгол) | 1 – 5 |
Тэмцээний сонирхолтой статистик
1. TIGER багийн ахлагч Erdenetsogt ‘erkaSt’ Gantulga хувийн дүнгээр тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдыг дараах үзүүлэлтүүдээр тэргүүлж байна :
– Rating 2.0 үзүүлэлтээр 1-рт
– KD-diff үзүүлэлтээр 1-рт
– Damage per round үзүүлэлтээр 2-рт
– Damage diff per round үзүүлэлтээр 1-рт
– Total kills үзүүлэлтээр 2-рт
– Kills per round үзүүлэлтээр 2-рт
– Deaths per round үзүүлэлтээр 4-рт
– 1+ kill rounds үзүүлэлтээр 4-рт
– Total headshots үзүүлэлтээр 3-рт
– Headshots per round үзүүлэлтээр 4-рт
– Total openning kills үзүүлэлтээр 1-рт
– Openning kills per round үзүүлэлтээр 3-рт
2. Mazaalai багийн тамирчин Uuganbayar ‘NEUZ’ Nyam-Otgon хувийн дүнгээр Total Headshots, Headshots per round, Headshot percentage гэсэн үзүүлэлтүүд хамгийн өндөр байна. NEUZ-ийн хийж буй 4 kill тутмын 3 нь headshot байдаг юм байна 🙂
3. Арабын Нэгдсэн Эмират улсын Divine Vendetta баг манай Монголын 3 багийг 3-ууланг нь 2:0 гэсэн дүнгээр хожив. Уг үр дүнгийн гол шалтгаан нь серверийн пинг байх магадлалтай тухай TIGER багийн тамирчин Gan-Erdene ‘dobu’ Batbold жиргэжээ.
Учир нь манай тамирчдын хувьд тэмцээний турш Хонг Конгт байрладаг сервер дээр ойролцоогоор 60 пингтэй тоглож байгаа ба зөвхөн Divine Vendetta багтай Сингапурын сервер дээр 100 пингтэй тоглож байгаа юм. Хэдийгээр Divine Vendetta баг мөн адил өндөр пингтэй тоглож байгаа ч гэсэн манай тамирчдын хувьд дассан пингээс өндөр байгаа нь нөлөөлж байгаа бололтой.
D13 багийн үлдсэн тоглолтууд:
- 7/8 19:00 цагт vs TIGER
- 7/10 16:00 цагт vs Invictus Gaming
- 7/11 19:00 цагт vs ViCi Gaming
TIGER багийн үлдсэн тоглолтууд:
- 7/8 19:00 цагт vs D13 eSports
- 7/9 16:00 цагт vs Mazaalai
- 7/12 19:00 цагт vs TYLOO
Mazaalai багийн үлдсэн тоглолтууд:
- 7/9 16:00 цагт vs TIGER
- 7/10 19:00 цагт vs Lucid Dream
- 7/12 13:00 цагт vs ViCi Gaming
Тоглолтын шууд дамжуулалтыг META GAMING; Ozen TV; Aragon channel хүргэж байна.
2020.07.12.