Ням, 10 сар 24, 2021
top banner

“Olofmeister” эргэн ирлээ.

CSGO-ийн алдарт тоглогч Olof “olofmeister” Kajbjer Gustafsson бидний сайн мэдэх FaZe clan-д эргэн ирэхээр боллоо. Өөрийн гэсэн хөгжөөн дэмжигчидтэй, Шведийн домогт тоглогч гэж нэрлэгддэг тэрээр хэдэн сарын өмнө “энэ их олон тэмцээний хуваарь, шахуу хөтөлбөр намайг их ядрааж байна. Надад хэсэг хугацааны амралт, өөртөө цаг гаргаж эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй байна” гэж жиргэсний дараа түр завсарлага авсан билээ. Харин 11 сард эхлэх Blast Premier Fall Series-д амжилттай оролцохын тулд Nikola “niko” Kovac-ийн оронд түүнийг авжээ. “Olofmeister” бол 25 аваргын цомыг авч байсан, хамгийн нэр хүнд бүхий тамирчин төдийгүй өөрийн өвөрмөц тоглолтоор гайхуулж ирсэн билээ. FaZe clan багийн хувьд түүнд их ачаалал өгөлгүй, хамгийн гол нь түүний тоглолт олон үзэгчдийг дагуулна гэж үзэж байна.

2020.10.17

“Olofmeister” эргэн ирлээ. 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img