Ням, 10 сар 2, 2022
Бусад

    Munzune урилгаар оролцох нь.

    PUBG-ийн тоглогчдын дунд нэлээд өндөр түвшиний тэмцээнд тооцогддог Global Loot League 2018 оноос эхлэн Европ, Хойд Америк, ТТУХ, Өмнөд Америкийн багуудын маш өрсөлдөөнтэйгээр зохиож байгаа билээ.

    Тэгвэл энэ байгууллагын зүгээс Ази Номхон Далайн бүсийн PUBG streamer-үүдийн тусгай тэмцээнийг 9.16-10.7-нд зохиож, шилдэг streamer-үүдийг урилгаар оролцуулах юм байна. Тэмцээн долоо хоног бүрийн 18 цагт болж, 4 долоо хоногийн турш $2000 шагналын сангийн төлөө өрсөлдөнө.

    Одоогийн байдлаар дэлхийд нэртэй 48  хүнийг оролцуулах бөгөөд энэ урилгыг e-esports channel-ийн Э.Баяндүүрэн “Munzune” аваад байна. E-Sport channel нь 106 мянган дагагчтай, цахим спортын streaming төрөлд дээгүүр байранд ордог, одоогийн байдлаар 12019 видео контент оруулсан хамгийн тэргүүлэгч сувгуудын нэг билээ. Баттай эх сурвалжаас streamer EZO, CTS нар мөн урилга авсан гэнээ.

    2020.09.05.

    • Түлхүүр үгс:
    • PUBG
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу