Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2019.02.11-02.17)

  1. 50 мянган долларын шагналын сантай Arena of Valor болон Dota2 төрлийн тэмцээнүүдэд түрүүлсэн  Индонезийн үндэсний аварга нь Жакарта хотод 2019 оны 3-р сарын 21- 31 хооронд зохиогдох Clash of Nations тэмцээнд оролцох юм байна.  ESL (Esports League) нь Ази тив үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс зохион байгуулж байгаа 50 мянган долларын шагналтай энэхүү тэмцээнд Тайланд, Вьетнам, Филлипин, Малайз/Сингапур улсын багууд оролцоно. Харин тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Salim корпорацийн салбар болох Indofood ажиллах юм байна.  Индонез улс цахим спортыг бодлогын хувьд ийнхүү дэмжиж байна. 
  • Хойд Америкт 2-р сарын 14 -ээс эхэлсэн  Owerwatch League- т “State farm”, “Coca cola”, “Intel”, “Omen by HP”, “T-mobile”, “Toyota” компаниуд  урт богино хугацааны туршид, ундаа жүүс, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, санхүү, зохион байгуулалт, тамирчдын эрүүл мэндийн даатгал зэрэг олон төрлөөр ивээн тэтгэж дэмжин оролцож байна. Owerwatch league  нь нийт бүс, нутгийн 20 баг “stage 1; 2; 3; 4” хэлбэрээр 2019 оны 8-р сарын 25 хүртэл тоглох юм. Энэ лигийн шагналын сан нь 5 сая USD бөгөөд хамгийн удаан үргэлжилдэг, хамгийн олон багуудыг хамруулдаг томоохон тэмцээн юм. Зохион байгуулагч нь Лос Анжелос хотод байдаг Blizzard Entertainment компани. 
  • NBA2K лиг энэ жилийн тэмцээнүүдийн шагналын санг 1.2 сая USD болгосон нь өмнөх жилийнхээс 200 мянгаар илүү байгаа юм байна. Энэ лиг нь нийт 21 баг оролцсон 4 удаагийн турнаменттай, тоглох тамирчид нь цалинтай төдийгүй, эрүүл мэндийн даатгалтай, байрны төлбөрөө хүртэл төлүүлэх юм байна.
  • Тоглоом хөгжүүлэгч Riot Gaming компани Орос улсын интернет хайлтын хамгийн том сүлжээ болох “Yandex”-д League of Legends тоглоомын нэвтрүүлгийг гаргах эрх өглөө. 
  • Electron Art-аас 2019 оны 2 сарын 4-нд гаргасан Apex Legends тоглоом  эхний хоногийн дотор 2.5 сая тоглогчид хүрч, Twitch суваг дээр хамгийн олон цагаар (50 сая цаг) үзсэн байгаа нь Fortnite, PUBG тоглоомуудын дөнгөж нээгдэж байх үеээс аль хэдийн даваад байна. Сайны хажуугаар саар гэж одоогийн байдлаар 17 мянган тоглогчид cheat/hack ашигласан тул тоглох эрхээ хасуулаад байна. 
  • Хятад улсын “Хүний нөөц, нийгмийн хамгаалалын яам” нь “esoprts professional”, “esports operator” нарыг шинэ мэргэжил гэж үзлээ. “Esports operator” гэдэг нь цахим спортын тэмцээнүүдийг зохион байгуулагчид, контент үйлдвэрлэгчдийг, “esports professional” гэдэгт мэргэжлийн тэмцээнд оролцогчид, тамирчид, мэргэжлийн тамирчдыг дасгалжуулж бэлтгэж байгаа хүмүүсийг тухайлан нэрлэжээ. 
  • CS:GO төрлийн Silver SL[AM] (Sourse Live Audio Mixer) турнамент “Зүүн Өмнөд Ази” бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтад 94 баг оролцож байгаагаас Монгол улсаас D13, Storm Rider, LAN E Soprt Network, Mogul  тэргүүтэй 74 баг оролцож байна. 
  • CS:GO төрлийн Katowice Major 2019 оны Legends шатны 16 баг тодорлоо. Энэ major тэмцээнд Монгол улсын Г.Эрдэнэцогт Grayhound  багаар оролцсон билээ. Erkast-Г.Эрдэнэцогт мэйжорт оролцсон анхны төдийгүй стийкер авсан анхны Монгол тамирчин билээ.
  • Тайланд улсад болсон Acer Predator League-т Монгол улсын YG баг Мьянмар улсын Flash Gaming, Шри Ланк улсын PnX багуудыг  хожиж SEA бүсийн шилдэг багуудын нэг TNC, BOOM ID багуудад хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.  YG баг байгуулагдаад удаагүй ч Dota2 төрлөөр энэ онд болсон Монгол улсын хоёр том тэмцээнүүдэд түрүүлсэн баг юм. 

Мэдээг бэлтгэсэн Ю.Ариунзаяат

2019.02.18.

АНУ. Калифорни муж. Оакланд хот

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img