Ням, 10 сар 24, 2021
top banner

LOL аваргын тоглолтыг үзэхээр 3 сая хүн бүртгүүлжээ.

 Хятад улсын Шанхай хотод League of Legends төрлийн дэлхийн аваргын тэмцээн болж байгаа билээ. Одоогийн байдлаар хагас шигшээд Top Esports, Fnatic, JD gaming, Suning, Gen.G, G2 Esports, DRX, Damwon gaming багуудаас Suning, Damwon gaming багууд шалгараад байгаа билээ. Тэмцээний зохион байгуулагчид Riot Games, TJ sports төгсгөлийн тоглолтыг үзэгчидтэй хийхээр төлөвлөж ердөө 6312 билет (үнэгүй) тараах болжээ. Гэтэл 10 сарын 12-нд online бүртгэл зарлахад 4 цагийн дотор 1 сая үзэгчид, 12 цагийн дотор 2 сая болж, 10 сарын 14-ний хаалтын өдөр болоход 3.2 сая үзэгчид бүртгүүлжээ. Ердөө 520 хүнээс 1 л хүн аваргын төлөө тоглолтыг үзэх боломжтой болох нь. Хэрвээ аз таарч сонгогдох юм бол 10 сарын 31-ний өдөр бичиг баримттайгаа тоглолтын зааланд ирж халуунаа шалгуулан, нүүр таних төхөөрөмжөөр сугалааны жинхэнэ эзэн болохоо шалгуулж байж дотогшоо орох эрхтэй болно. Хэдийгээр тухайн билетийг бусдад дамжуулах, дамлан худалдаалахыг хориглож байгаа ч Хятадын цахим худалдааны хуудсаар $4.5k-$1.1K үнэтэйгээр зарах тухай аль хэдийн гарчээ.

Image by Riot Games

2020.10.16

LOL аваргын тоглолтыг үзэхээр 3 сая хүн бүртгүүлжээ. 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлFaZe Clan шагнал хүртжээ.
Дараагийн нийтлэл“Olofmeister” эргэн ирлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img