Ням, 10 сар 24, 2021
top banner

“Fragile” тоглоом тэргүүлж байна.

Энэ оны эхээр Монгол залуусын хийсэн анхны indie game гарлаа гэсэн мэдээнүүдийг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл тэднийхэн 11.11-нд тоглоомынхоо нээлтийг Steam дээр хийлээ.  Одоогийн байдлаар 1-т яваа энэ тоглоом нь гадаад орноос тоглоход $14.99 бөгөөд нээлтийн долоо хоногтоо $12.74-өөр тоглох боломжтой.

“Оннц дүмд” хүүхэлдэйн цуврал киног гаргаж байсан “Beer Night Studio” энэ тоглоомыг хөгжүүлэхдээ “Unreal Engine” гэх программ дээр хийсэн тул дүрслэл, хөдөлгөөний чанар нь өндөр юм байна.

Манай улсад төдийгүй дэлхий даяар нийгмийн эмзэг сэдэв болох хүүхдийн хулгайн хэргийн талаар өгүүлсэн зохиолтой, аймшгийн төрлийн тоглоом. Гол дүрийн 10 настай жижигхэн охины сэтгэл зүйн өөрчлөлт, айдас, эргэлзээ, баяр хөөр, шийдвэр гаргах чадвар зэрэг нь яг л тэр хүүхдийнхээр; тэр хүүхдийн нүдээр орчныг харуулж, тэр хүүхдийн сэтгэхүйгээр бодож хийжээ. 

Монгол хэл дээр хийгдсэн учир гадаад тоглогчдын хувьд шинэ авиа дуу чимээ болж, хэрвээ хүсвэл англи, орос, хятад, солонгос, япон, франц, герман хэл дээр хадмал орчуулгын тусламжтайгаар тоглоно гэхийг бодоход  хэлний хувьд нэлээд цаг, хичээл зүтгэл гаргасан нь илт.  

Indie төрлийн тоглоом нь зах зээлийн ширүүн өрсөлдөөнөөс санхүүжүүлэгч, тоглогчид, influencer-үүдээ олж, асар хурдан өөрчлөгдөж байдаг хэрэглэгчид (тоглогчид)-ийн шаардлагат нийцүүлэх болдог. Тийм ч учраас бараг 98%-нь санхүүжилтгүйгээр төслөө эхлүүлдэг. Fragile тоглоомын хөгжүүлэгч нар 3-р сард Kickstarter дээр төслөө танилцуулсан боловч санасан хэмжээндээ хүртэл санхүүжилт босгож чадаагүй. Гэхдээ залуус “төслөө дуусганаа, хамаг хүч чадлаа шавхнаа” гэж байсандаа хүрч тоглоомоо танилцууллаа.

INDIE GAME– independent гэдэг үгнээс гаралтай; Valve, Blizzard Activization, Zynga гэх мэт том хөгжүүлэгч компаниудаас гадна, бие даасан хөгжүүлэгч нар ганц хоёроороо, жижиг багаар тоглоом хийж зах зээлд гаргахыг INDIE GAME гэдэг. 

STEAM PLATFORM– 2003 онд тоглоом хөгжүүлэгч Valve компанийн санаачилснаар контент үйлдвэрлэлт, олон нийтийн сүлжээ, видео нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлдэг, дэлхийн хамгийн том видео тоглоомын талбар юм. Одоогийн байдлаар сар бүр 95 сая идэвхитэй хэрэглэгчид энэхүү талбар дээр байршсан 40 мянга гаруй тоглоомыг тоглож, жилд дунджаар 4.3 тэрбум америк долларын тоглоомын худалдан авалт хийдэг гэнэдээ. 

Тоглоом хөгжүүлэх нь кино хийхдээ бараг л адилхан. Санаагаа олно, зохиолоо бичнэ, дүрээ гаргана, дүрийнхээ хэлэх үгийг бэлдэнэ, тайзны засалт орчны зураглалыг гаргана, за тэгээд нөгөө дүрүүдээ хувцаслана гэх мэт.  Энэ бүхний хажуугаар хөгжмөө зохионо. Кино бол зохиогчийн бичсэн зохиолын дагуу үйл явдал хэрхэн өрнөхийг хөндлөнгөөс харж, үзэгч бид өөрсдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэн, үүнээсээ улбаалан кино таалагдсан эсэхээ шийддэг. 

Харин видео тоглоомын тоглогчид гол дүрүүдийн хувь заяаг, зохиолын өрнөл төгсгөлийг өөрийнхөөрөө өөрчилж чадна. Энд л хамаг ялгаа оршино. Тоглогчид зохиолд гарсан аливаа эгзэгтэй асуудлуудыг шийдэхийн тулд өөрөө сонголт хийх болдог. Хэрвээ баруун тийшээ эргэх байсныг зүүн тийшээ эргээд явчвал өрнөл, төгсгөл өөр болж, тоглогчийн гүйцэтгэх үүрэг ч тэс ондоо болдог. Харин энэ хэсгийг нь бодож боловсруулж, тоглогчдыг зохиолын эзэн болгох ажлыг хийдэг хүмүүс нь тоглоом хөгжүүлэгчид. Асар их өрсөлдөөнтэй Indie тоглоомын зах зээлд Монгол залуусаа дэмжиж энэ тоглоомын худалдан авч, review бичсэнээр хандалтын тоо ихээр нэмэгдэж, гадаадын gamer-үүд сонирхож эхлэнэ.

Image: Bear studio

2020.11.12.

“Fragile” тоглоом тэргүүлж байна. 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img