Мягмар, 5 сар 24, 2022
Бусад

    ESPN esports суваг хаагдлаа.

    АНУ төдийгүй дэлхийд алдартай ESPN цахим спортын тухай мэдээлэл хүргэдэг сувгаа хаалаа. Энэ мэдээлэл нь гэнэтийн байсан бөгөөд нийтдээ 500 гаруй ажилтануудаа халжээ. Цар тахлын улмаас ийм гэнэтийн шийдвэр гаргаснаа тайлбарлахдаа 2021 оны төсөв хүрэхгүй байна, эдгээр халагдаж байгаа 500 ажлын байрны  200 орчим нь дахиж ойрын хугацаанд нээгдэх боломжгүй гэжээ. Шинээр орж байгаа хүмүүсийн хувьд өмнө хийж байсан гэрээний үнэлгээнээс доор цалинтайгаар ажлаа эхэлж болох юм байна. Энэхүү гэнэтийн мэдэгдлийн дараа дахин цахим спортын тухай мэдээлэл гарахгүй бөгөөд, бусад мэдээллийн хэрэгслүүд дээр гардаг мэдээг оруулж байхаар болжээ. Хэдийгээр 2020 онд нэлээд том тэмцээнүүдийг нэвтрүүлж, нэлээд хэдэн контент бэлдсэн ч тэдний төлөвлөж байсан тоонд огт дөхөж очоогүй гэж ярилаа.

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу