(2018.12.17-2018.12.23)
- The MongolZ-ийн Fortnite баг Хятад улсын Jiaozhou хотод зохиогдсон Belt & Road e-Sports Competition 2018-д оролцлоо. Энэ тэмцээнд нийт 16 баг оролцсон бөгөөд шагналын сан нь 28К USD байлаа.
- CS:GO StarSeries I-League Season 7 open qualifier тэмцээний А группээс хоёроор гарсан D13; Б группээс нэгээр гарсан 5POWER багууд 2018.12.27-нд Playoff шатны 1-р үед хоорондоо тоголохоор таарсан байна. Гэхдээ энэ тэмцээн BO3 форматаар явагдана.
- Өнгөрсөн долоо хоногт 29/90 багт Zen багаас 2 тамирчин орсноос болж Zen багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо. Hang4u (The MongolZ-д тоголж байсан) харин PRiZM 29/90– ээс гарч Zen-д орлоо.
- Монголын Цахим Спорт Холбоо-ноос зохион байгуулж байгаа Mongolian Dota Premier League-т 2018.12.23 аас эхэлж нийт 24 баг 4 тойрогт хуваагдан тэмцээнээ эхэллээ. Эдгээр багууд групп дотроо тойргийн журмаар тоглосны дараа хамгийн их оноотой 4 баг playoff-д өрсөлдөх юм байна.
- Skytel компани өөрийн ажилтан залуусын дунд зохиогдсон Dota2 тэмцээнийг 3 удаа зохиож байгаа бөгөөд энэ жил 4 баг тоглож Night Elf баг түрүүллээ.
- Австрали улсад Монголчуудын Dota2 тэмцээн зохиогдож баг түрүүллээ. Энэ тэмцээний 1; 2-р байрны багууд нь Солонгос, Шведээс шалгарсан багуудтай playoff-д тоглох юм байна.
- Мөн Mongolian Cyber Game Center-ээс 2019.01.09-2018.01.16 хооронд Dota2, LOL тэмцээн зохион байгуулах гэж байна. Нийт 32 баг оруулахаар төлөвлөж байна.
Мэдээг тоймлон бэлдсэн
Ю.Ариунзаяат.
АНУ. Калифорни муж. Оакланд хот.
2018.12.24.