Ням, 10 сар 24, 2021
top banner

ESIC шалгалтын дүнгээ танилцууллаа. Үүнийг товчлон танилцуулбал:

ESIC өмнө нь 25 мянган демо бичлэг үзнэ гэж төлөвлөсөн боловч 99650 бичлэгийг үзлээ.

Энэ явцад 2017 онд болж байсан ESIC гишүүн бус байгууллагын тэмцээнүүдтэй холбоотой хэрэг дээр шийдвэр гаргаагүй.

Дээрхи 99650 бичлэгээс 0.1% нь Spectator Bug-ийг ашигласан болох нь нотлогдлоо.

Нийтдээ 37 холбогдох талын эсрэг хориг тавьж байгаагаа хавсралт А-д нэр, тоглогчийн нэр, шийтгэлийн хугацаа, үндэслэл зэргийг дурджээ.

Дээрхи дасгалжуулагч нар шийтгэлийн хугацааны үеээр тэмцээний server-т орохгүй, тэмцээн эхлэхээс 15 минутын өмнө болон тэмцээн дуустал тамирчидтай ярилцах, хажууд байхыг нь бас хориглоно.

Энэхүү хориг нь ESIC байгууллагын гишүүд болох ESL, DreamHack, Blast, WePlay байгууллагуудад хамааралтай ч, гишүүн бус байгууллагууд энэхүү шийдвэрийг бас харгалзаж үзэхийг уриалжээ.

Дээрхийг хоригийг эсэгүүцэж байгаа дасгалжуулагч байвал ESIC буюу Цахим Спортын Шударга Ёсны Хорооны Бие даасан сахилгын хэсгийн дарга Kevin Carpenter-тэй холбогдож болно гэжээ. 

10 р сарын сүүлээр дахин 1 удаа мэдээлэл өгсөнөөр энэ шалгалтын ажиллагааг дуусгана.

Энэ шалгалтыг явуулахад маш их зардал, үйл ажиллагаа явагдаж байгаа тул Rivalry.gg, DreamHack, WePlay байгууллагуудаас болон бусад олон гишүүдээс тодорхой хэмжээний тусламж авсандаа талархал илэрхийлж байна.

Төгсгөлд нь “Хэдийгээр энэ шалгалтын явц нь CSGO хамт олны хувьд олон хүнд хэцүү байгаа ч цаашдаа цахим спорт, тэр тусмаа CSGO орчинг шударга зөв байлгахад маш том алхам болж, буруутай нөхдүүд шийтгэлээ хүлээх нь зохистой” гэжээ.

Энэ тухай hltv.org маш ойлгомжтой тайлбарласан байна.

Шийтгэлийг дараах 4 шалгуураас оноосон байна.

Шалгалтын явц эхлэхээс өмнө хэргээ хүлээсэн бол шийтгэлийн хугацааг 40% бууруулах

Буруугаа бүрэн хүлээсэн бол шийтгэлийн хугацааг 25%  бууруулах

Буруугаа хагас хүлээсэн бол шийтгэлийн хугацааг 12.5% бууруулах

Шалгалтын явцад тусалсан бол шийтгэлийн хугацааг 20% бууруулах

 Slaava “⁠Twista⁠” Räsänen (2 cases) – 15.75 months (12.50% concessions)

 Peter “⁠casle⁠” Sørensen (2) – 10 months (0%)

 Rodrigo “⁠dinamo⁠” Haro (2) – 10 months (0%)

 Arno “⁠ArnoZ1K4⁠” Junior (1) – 10 months (0%)
 Allan “⁠Rejin⁠” Petersen (7) – 19.8 months (45%)
Eliomar “glou” Hernandez (2) – 10 months (0%)

 Arthur “⁠prd⁠” Resende (5) – 10 months (0%)

 Alexey “⁠NooK⁠” Kozlovskiy (1) – 7.5 months (25%)

 Henrique “⁠rikz⁠” Waku (1) – 10 months (0%)

 Alessandro “⁠Apoka⁠” Marcucci (6) – 5.4 months (85%)

 Aleksandr “⁠zoneR⁠” Bogatiryev (16) – 36 months (0%)

 Germán “hellpa” Morath (2) – 10 months (0%)

 Egor “fuRy^” Morin (1) – 7.5 months (25%)

 Aset “⁠Solaar⁠” Sembiyev (2) – 10 months (0%)

 Nicolai “⁠HUNDEN⁠” Petersen (2) – 8 months (20%)

 Ricardo “⁠dead⁠” Sinigaglia (5) – 6.5 months (35%)

 Nicholas “⁠guerri⁠” Nogueira (2) – 4 months (60%)

 Faruk “⁠pita⁠” Pita (2) – 10 months (0%)

 Erik “⁠AKIMOV⁠” Akimov (1) – 7.5 months (25%)
 Ivan “⁠F_1N⁠” Kochugov (6) – 8.75 months (12.50%)

 Bruno “⁠ellllll⁠” Ono (3) – 10 months (0%)

 Pedro “⁠peu⁠” Lopes (2) – 5 months (0%)

 Robert “⁠RobbaN⁠” Dahlström (1) – 5.5 months (45%)

 Mariusz “⁠Loord⁠” Cybulski (2) – 6 months (40%)

 Anton “⁠ToH1o⁠” Georgiev (2) – 10 months (0%)

 Andrey “⁠Andi⁠” Prokhorov (1) – 10 months (0%)
 Milan “⁠pepik⁠” Gellebra (1) – 10 months (0%)
Morgan “⁠B1GGY⁠” Madour (3) – 7.5 months (25%)
 Christian “⁠chrille⁠” Lindberg (2) – 10 months (0%)

 Sergey “⁠starix⁠” Ischuk (1) – 10 months (0%)

 Alexander “⁠ave⁠” Holdt (1) – 6 months (40%)

 Jasmeet “⁠RoSeY⁠” Gill (1) – 10 months (0%)

 Sergey “⁠lmbt⁠” Bezhanov (3) – 7.5 months (25%)

 Henrik “⁠FeTiSh⁠” Christensen (1) – 3.75 months (25%)

 Mikołaj “⁠miNirox⁠” Michałków (1) – 3.75 months (25%)
 Nikolay “⁠pNshr⁠” Paunin (1) – 3.75 months (25%)

 Casper “⁠ruggah⁠” Due (1) – 3.75 months (25%)

2020.09.28.

Credit: ESIC

  • Түлхүүр үгс:
  • csgo
ESIC шалгалтын дүнгээ танилцууллаа. Үүнийг товчлон танилцуулбал: 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img