Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Electronic Sports Festival 2020

2020.01.20.

Хэдийгээр би өөрийн нүдээр үзэж харах боломжгүй ч, зунаас хойш л энэ арга хэмжээтэй хамт байлаа. Нөгөөтэйгүүр цахим спортын тогоонд сүүлийн 3 жил буцалж байгаагийн хувьд би энэ тухай бичих ёстой хүн яах аргагүй мөн билээ. 

Монголын Электрон Спортын Холбооноос (Mongolian Esports Association) зохион байгуулсан энэхүү арга хэмжээнүүдийг багцлан хүргэж байна. 

CS:GO (Counter Strike Global Offensive) тоглоомын төрлөөр “MESA Pro Series”  2019 онд 3 сарын турш цувралаар үргэлжилж 192 баг, 1000 тамирчин өрсөлдсөний эцэст Hooliganz, 2990 багууд шилдгийн шилдгийн төлөө Төв Цэнгэлдэхэд тоглож Hooliganz аваргаар тодорлоо. Hooliganz; 29/90; D13 Esports; Aim4R.Gaming; BET Gaming; Mazaalai; Eye Finger; GoOn; Born In Mongolia; h4xorz; Mars3; XOP зэрэг 12 баг 2019 оны 9 сарын 21-ээс эхлэн Монголын анхны цахим спортын мэргэжлийн лиг болох MESA Pro League тэмцээнд өрсөлдөж, фестивалийн тайзан дээр аваргын төлөө Монголын шилдэг 2 баг үлдсэн билээ. 

Гэхдээ энэ фестивальд зөвхөн энэ тэмцээн болоод зогссонгүй өөр олон арга хэмжээ болсныг дараахь хөтөлбөрөөс харж болно. 

2020 оны 1-р сарын 18-нд болсон цахим спортын өдрийн хуваарь.

11:00  Нээлт

12:00  Rocket League Final

13:00  ThingsHaveChanged “Шинэ эрины чиг хандлагыг тольдох нь” панел хэлэлцүүлэг

14:00  DOTA2 Showmatch – Vandebo, Aim4R Kai, Siente, FLA, AM-C, Namone, Choi Joo, Munkhbayar / Мөнхбаяр, Mesmerism

15:00  “Замнал” ярилцлага: Host Manduul Baasansuren, Зочин ERKAST

16:00  MESA League Grand Final: Mazaalai vs D13

19:00  Хаалт

“Rocket League”

– энэ тоглоом нь 2020 оны Токиогийн Олимпийн өмнө болох долоо хоногийн спортын наадамд орох тоглоом, цаашид Олимпийн төрөлд орох магадлал өндөртэй байгаа тул яах аргагүй алсыг харсан, зөв сонголт болжээ. Хэдийгээр бусад төрлүүдийг бодоход тоглогч цөөтэй ч энэ тэмцээнд нэлээд багууд орж өрсөлдсөний эцэст  Улсын аваргаар Nerd Gaming баг тодорч, October баг удааллаа. 

Гадны цахим спортын арга хэмжээнүүдийг харж байхад залуусын дуртай урлаг, спортынхон, influecer-үүд оролцож, аль нэг төрлөөр showmatch хийдэг жишиг байдаг юм байна лээ. Фестивалийн үеэр “DOTA2 Showmatch”  болж Vandebo, Aim4R Kai, Siente, FLA, AM-C, Gremix, Choi Joo, Munkhbayar / Мөнхбаяр, Mesmerism нар тоглож, DIRE баг (Aim4R Kai, Gremix, Choi Joo, FLA, Vandebo) хожлоо. Мөн MVP-ээр Aim4R Kai тодорлоо! 

Electronic Sports Festival 2020-ийн хүрээнд PlayStation 4 болон Гар утасны төрөлд NBA 2K20, FIFA 20, TEKKEN 7, CLASH ROYALE төрлөөр 200 гаруй тоглогчид хоёр өдрийн турш Prolive Entertainment Center өрсөлдөж, шигшээ тоглолтууд боллоо. 

Уламжлалт спортын төрлүүдээс цахим спортын чиглэлээр хамгийн олон үзэгчид, тоглогчидтой төрөл нь яах аргагүй сагсан бөмбөг, хөл бөмбөг билээ. 

NBA2K20 -Сангирагчаа

FIFA 20 -Гүнтөгс

TEKKEN 7 -Мөнхболдтөрлөөр 

CLASH ROYAL-Энхзориг нар түрүүлжээ. 

TEKKEN 7 хувьд Монголын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож, медаль авчирч байсан түүх бас бий. Мөн Олимпийн төрөлд орох магадлалтай, саяхан болж өнгөрсөн Азийн тоглолтод медалт төрлөөр орсон. 

Electronic Sports Festival 2020-ийн тайзан дээр болох хамгийн гол арга хэмжээний нэг “Шинэ үеийн чиг хандлагыг тольдох нь” панел хэлэлцүүлгээр шинэ үеийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар, залуус ямар контент, ямар зүйлсийг хүсдэг болсон талаар, ирээдүйн хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар, цаашлаад цахим спортын талаар утга учиртай хэлэлцүүлгийг өрнүүллээ.Хэлэлцүүлгийн зочдоор: 

Артист, дуучин Uka; BRB-ийн гүйцэтгэх захирал, “Монголын Электрон Спортын Холбоо”-ны ТУЗ-ийн гишүүн Ж.Энхжаргалан; SPS Television спортын төрөлжсөн сувгийн ерөнхий захирал “Монголын Электрон Спортын Холбоо”-ны ТУЗ-ийн гишүүн, MCS Group-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин; Esport, Gaming контент бүтээгч Gremix нар байлаа. 

“ЗАМНАЛ” ЯРИЛЦЛАГА.

CS:GO төрлөөр Дэлхийн аваргад оролцож байсан,  стикерийн эзэн, цахим спортын мэргэжлийн тамирчин ERKAST буюу Гантулгын Эрдэнэцогтын ярилцлага залууст, цахим спортоор хичээллэж байгаа дүү нартаа сургамж болохуйц, Австралид сурахын зэрэгцээ барилга дээр ажиллаж, шөнө нь дасгал сургуулилтаа хийдэг байсан нь түүний амьдралын хамгийн сайхан үе байсан тухай, Эрдэнэцогтын ээжийн яриа үнэхээр сонирхолтой байлаа. Замнал ярилцлагыг спортын мэргэжилтэн Б.Мандуул хөтлөн явууллаа. 

Харин фестивалийн ХАМГИЙН ХАМГИЙН чухал мөч бол Монгол Улсын аварга шалгаруулах тоглолт байлаа. Нийт 192 багийн 1000 гаруй тамирчдаас шалгаран үлдсэн Мазаалай баг, D13 esports багуудын гал гарсан тоглолтыг Монголын цахим спортын шилдэг talent (тайлбарлагч) Ганбаатар, Хатанболд тайлбарлан үзэгч олонд хүргэлээ. Тэдний тайлбараас Монгол улсын цахим спортын түүх, тамирчдын амжилт, багуудын тухай үнэхээр сайн мэддэг болох нь харагдаж байна лээ. BO3 форматаар явагдсан энэ тоглолтонд D13 esports баг ялалт байгуулж Монгол Улсын аварга баг болж 10 сая төгрөг, аваргын цомыг авлаа. 

Ам ангайлгаж, сэтгэл догдлуулж, ийм цагийг үздэг юм байжээ гэж бодогдуулсан мэдээ бол “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор явагдах International Green Game-д цахим спортын DOTA2; STREETFIGHTER5 төрлүүд орох болсон явдал байлаа. (Жич: Энэ арга хэмжээ цар тахлын улмаас хугацаа тодорхойгүйгээр хойшлогдсон)

Эрин зууны спортыг олон нийтэд үнэн төрхөөр нь танилцуулж, өөрчлөлтийн салхийг мэдрүүлж, өрсөлдөөний гэрч болгож, спортын чиг хандлагыг танилцуулж, ирээдүйн спортын төрхийг мэдрүүлэх, танилцуулах, тунхаглах талбар байж чадсан Электроник Спортын Фестивалийн зохион байгуулагч MESA (Mongolian Esports Association)-ны хамт олонд, ивээн тэтгэгчид, хамтран ажилласан байгууллагуудад, хэвлэл мэдээлэлийнхэнд, арын ажилд зүтгэсэн залууст, Цахим спортын дүү нартаа баярлалаа. 

Юмс өөрчлөгджээ. 

THINGS HAVE CHAHGED

AНУ. Калифорни муж. Оакланд хот. Юнрэн овогтой Ариунзаяат.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img