Цахим спортын эмэгтэй тамирчид
(Photo credit: Dignitas esports)
Лос Анжелес хотод үйл ажиллагаа явуулдаг цахим спортын томоохон байгууллагуудын нэг Dignitas эмэгтэй тамирчид, үзэгчдийг дэмжсэн _FE шинэ контент хийхээр боллоо. Ингэснээр сонирхогчийн, мэргэжлийн түвшиний эмэгтэй тамирчдын дунд тэмцээн зохиох, тэдний stream-ийг дэмжинэ. 2003 онд байгуулагдсан энэ байгууллагын эмэгтэй баг нь CSGO-ийн 2 ч удаагийн дэлхийн аварга болж, шинэ гарсан Valorant тоглоомд хүч үзэж байна.
Тоглоомын ертөнцийн 46% нь ямар нэг байдлаар эмэгтэйчүүдтэй холбоотой; хөгжөөн дэмжигчдийн 29% нь эмэгтэйчүүд байсаар байхад судалгаанд оролцогчдын 71% нь цахим спорт, видео тоглоомын салбарт эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөхдөө тааруу; эмэгтэй хөгжөөн дэмжигчдийн 62% нь томоохон брэндүүд тэднийг огт анзаардаггүй гэж хариулжээ.
2020.08.27
Credit: Dignitas Fe