Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

D13 esports 55 саяын гэрээ байгууллаа.

Манай улсын шилдэг багуудын нэг болох D13 Esports байгууллага

CS:GO багийн тоглогчидтойгоо 55.000.000₮ үнийн дүнтэй, 16 сарын хугацаатай, мэргэжлийн тамирчны гэрээ байгууллаа. Энэ гэрээний онцлог нь цалин, бэлтгэлийн байр, компьютер техникийн хангамжаас гадна анх удаа цахим спортын мэргэжлийн тамирчныг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа нь юм.

Саяхан гарсан мэдээллүүдэд D13 Esports Герман улсын нэгэн байгууллагатай хамтрах чимээ гарсан боловч цар тахлын улмаас хойшилсон билээ. Мөн Хятад улсын BTRG байгууллагатай хамтрах гэж байгаа тухай ч яригдсан.

Сүүлийн үед дэлхийн шилдэг багууд тамирчидтайгаа байгуулсан гэрээний тоон үзүүлэлтийг нийтэд зарладаг жишиг гарч байгаа нь гэрээний талуудын хариуцлагыг нэмэгдлүүлж, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн хувьд өндөр хүлээлт үүсгэж, цаашилбал цахим спортын бус салбарынханы анхаарлыг татах боллоо.

Монголын цахим спортыг дэмжиж байгаа бизнесийн байгууллагуудад талархал илэрхийье.

2020.11.12.

Credit: D13 esports

  • Түлхүүр үгс:
  • csgo
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлLuminosity Gaming дахин нэг streamer-тэй гэрээ хийлээ.
Дараагийн нийтлэлAmong Us…

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img