Riot Games 2020.10.26-аас эхлэн Valorant төрлийн First Strike тэмцээний шалгаруултыг явуулах гэж байгаа билээ. АНУ-ын Лос Анжелос хотод байдаг Cloud9 баг эмэгтэй тамирчдаас бүрдсэн багаа зарласан нь энэ үйл явдалтай давхцаж байна. Цахим спортын салбарт судалгаа хийдэг NewZoo-ээс хийсэн судалгаагаар энэ салбарын 46% нь эмэгтэйчүүд байдаг бол, хөгжөөн дэмжигчдийн хувьд 29% нь эмэгтэйчүүд гэсэн тоо гарчээ. Cloud9 багийн эмэгтэй тоглогчид нь
Melanie “meL” Capone
Jasmine “Jazzy” Manankil
Annie “Annie” Roberts
Katja “Kat” Phlahnl
Alexis “alexis” Guarrasi
Багийн зүгээс Америкийн интернетийн үйлчилгээний ATT-эй хамтран эмэгтэй тамирчид, контент бүтээгчдэд зориулсан тусгай хөтөлбөрт боловсруулж байна. Саяхан 5-р сард цахим спортын тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар Kaiser Permanente эмнэлэгтэй хамтран ажиллаж байсан.
2020.10.25.
Credit: Cloud9