FaceBook Gaming платформ дээр Valorant тоглоомоор stream хийдэг 135 мянган дагагчтай Mike Daime-ийн тоглолт cheating хэрэглэж байна хэмээн үзэгчдийг шуугиулаад авчээ. Энэ асуудал нэлээд эрчтэй байсан Riot Games-ийн мэдэгдэл хийж цуурхлыг зогсоосон байна. Riot Games мэдэгдэлдээ “Бид хэдийгээр хувь хүний асуудлаар нийтэд мэдэгдэл хийдэггүй ч энэ тал дээр оролцохоос аргагүй болоод байна. Mika буруугүй, бид түүний хийсэн stream-ийг бүгдийг нягтлан шалгахад, зарим клипүүд нь сэжигтэй санагдаж болох ч шалгалтын явцад Mika-ийн тоглолт ямар ч хуурч мэхэлсэн зүйл байхгүй болох нь батлагдлаа” гэжээ. Үзэгчид аль хэдийн хоёр тал болон мэтгэлцэж, anti-cheating system Vanguard хичнээн чадалтай ч, хуурч мэхэлсэн байж болно гэж Reddit дээр олон хүн санал бодлоо бичжээ.
esportsnews.mn: Сүүлийн үед хуурч мэхлэх явдлын эсрэг тоглогчид, үзэгчид, цахим спортын байгууллагууд хамтаараа тэмцэж байна. Ингэж байж цахим спортын орчныг зөв цэвэр шударга авч явах болно.
2020.10.04.
Credit: talkesports.com