Ням, 10 сар 24, 2021
top banner

Chaos баг тарж магадгүй.

Chaos Esports Club нь мэргэжлийн бүх CS:GO тоглогчдоо гаргах болж байгаа тухай ойрын эх сурвалжууд ярьж эхэллээ. Ингэснээр Хойд Америкт цөөн хэдэн баг л үлдэх нь. Хамгийн гол шалтгаан нь амжилт тааруу үзүүлж байгаа, мөн санхүүжүүлэгч нарын зүгээс шахалт байгаа бололтой.

2015 онд байгуулагдсаны дараа нэлээд амжилттай явж, 2018 оны дундуур CS:GO-ийн ахмат тоглогчид Markus “pronax” Wallsten, Mikail “Maikelele” Билл нарыг нэгтгэн  Digital Chaos нэртэйгээр CSGO багаа бүрдүүлсэн.

Joshua “steel” Nissan багийн ахлагч байх үед Chaos баг ESL One Cologne 2020 Online North America;  DreamHack Open Summer 2020 North America тэмцээнүүдийн хагас шигшээд шалгарч байсан түүхтэй. Харин  “Steel” CS:GO-оос зодог тайлж, 100 Thieves багт  Valorant төрлийн мэргэжлийийн  тамирчин болж шилжсэн. Edgar “MarKE” Maldonado түүнийг орлож, Pro League-ийн 12-р улирлын тоглолтод 5-р байранд бичигдэж, IEM New York North America тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй юм. ESL Pro League-ийн 13-р цуврал 2021 оны 3-р сард LAN хэлбэрээр явагдах төлөвтэй. Одоогийн байдлаар тэд ESL-ийн Дэлхийн чансааны 21-р байранд бичигдэж байгаа нь дараах улирлын тоглолтод оролцох боломжтой гэсэн үг.  

2020.11.22.

Credit: Chaos

  • Түлхүүр үгс:
  • csgo
Chaos баг тарж магадгүй. 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img