Цар тахлын улмаас хамгийн их үзэгчдийг татаж, санаанд оромгүйгээр тэмцээнүүд нь амжилттай явагдаж байгаа нэг төрөл бол Sim Racing буюу цахим спортын машины уралдааны төрөл билээ. Мэдээж яг уралдааны машиндаа суугаад уралдахгүй ч яг л бодит мэтээр дүрслэн хийж, бүүр дуу, замын налуу, эргэлт зэргийг бодитойгоор хийсэн, технологи инженерчлэлийн нэгэн шинэ дэвшил болж байна. Тиймээ, энэ бол машин биш, гэхдээ “уралдааны машин”
100 гаруй жилийн түүхтэй Английн Aston Martin Lagonda үйлдвэр Curv Racing Simulators хэмээх технологийн компанитай хамтран AMR-CO1 загварыг гаргалаа. Тансаг зэрэглэлд тооцогдох, өндөр үнэтэй энэ sim нь тухайн брэндийн гоёмсог өнгө төрхийг илэрхийлж, технологийн дэвшлийг ашиглан хийсэн, өмнөх дэлгэц нь жолоочид өгөх ёстой бүх мэдээллийг агуулсан, тухтай суудал, жолооны руль бүхий нийтдээ 74 мянган долларын үнэтэй байх гэнэ дээ.
Credit: Lagonda
2020.09.16